Нийгмийн
ЦЕГ: Машины эзэд болон хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Хүчтэй салхины улмаас Нарны хорооллын долдугаар байрны долоон давхрын олон нийтийн хэсгийн тагтны цонх унасан талаар бид мэдээлсэн. Тагтны цонх байрны гадна зогсож буй машинуудын дээрээс унасныг та бүхэн дээрх зургаас харж байгаа байх. Бид хэр хэмжээний хохирол учирсныг, тухайн үед байрны дор хүмүүс байсан эсэхийг ЦЕГ-аас тодрууллаа. Ингэхэд "Иргэнээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажил явуулж байна. Машины эзэд болон хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа. Хүн бэртэж гэмтээгүй" гэх мэдээллийг өглөө.
Сонирхуулахад, Нарны хорооллын долдугаар байрыг “ Хурд” компани 2014 онд ашиглалтад оруулж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжил баян төлөх хэрэгтэй.. Яагаад ийм хэврэг б�##�коны шил суурилуулсан юм...