Энтертайнмент

Стокгольмд амьдардаг 100 настай эмээ "Их өвийн эрэлд" нэвтрүүлэгт оржээ

Шведийн Стокгольм хотноо амьдардаг 100 настай монгол эмээд "Их өвийн эрэлд" төслийн багийнхан очиж золгожээ. 1922 оны нохой жилтэй энэ буурай Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул. Тэрбээр хориод оны нугалаа завхрал, гучаад оны хэлмэгдүүлэлтийг нүдээрээ харж, 40-өөд оны дайны жаврыг биеэрээ туулжээ. "Цэдэнбал даргын үеэс л монголчууд бидний нуруу тэнийсэн юм шүү. Өмнө ч хэцүү байсан даа" гэж ярьжээ.


Стокгольм хотноо ач зээ нар дээрээ амьдарч байгаа эмээ урианхай аялгаар ярьж, бэсрэг уртын дуу дуулж, бэлэн сэцэн үгтэй, саруулхан ойтой, бүхнийг яг таг тодорхой ярих бөгөөд "Их өвийн эрэлд" баг нэвтрүүлгийн бичлэг хийсэн байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН ГАНАА
ИРГЭН ГАНАА

Нэрийг нь яагаад тавиагүй юм мэдэх хүн бна уу ?

Холбоотой мэдээ

Back to top button