З.Мэндсайхан: Засгийн газрын шийдвэрээр нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр буурууллаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үнэ тогтворжуулах тухай хууль өргөн барьсан. Манай салбараас мах, гурилын үнэ барих, нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Тодруулбал мах, гурил үйлдвэрлэгчдэд 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй гаргах, үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөс дэмжлэг болгож гаргахаар боллоо. Хүүгийн татаасын дэмжлэг гэж олйгож болно.
Мөн Засгийн газар хаврын хэрэгцээнд зориулж 12.7 мянган тонн мах бэлдсэн. 30 хувь нь үхэр, 70 хувь нь хонь, ямаа байна. Өнөөдөр үхэр 3600 тонн, хонь 6800 тонн, ямааны мах 1.1 мянган тонн байна. Хонины мах 8300, үхэр 8900, ямаа 7100 төгрөгөөр зарагдаж байна. Засгийн газраас өнөөдөр зөвхөн хонины маханд 250 төгрөгийн хөнгөлөлтийг нөөцийн хөрөнгөөс гаргаж компаниудад өгөх, түүнчлэн нөөцийн мах блэлдсэн 23 аж ахуй нэгжид дэмжлэг болгох үүднээс 100 төгрөг, нийт 350 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тиймээс нөөцийн хонины мах 7950 төгрөг болж хямдарна. Гулуузаар нь зарсан тохиолдолд 7750 төгрөг болж хямдарна. Худалдаалж байгаа цэгүүдийг нэмж, маргаашнаас хямдарсан үнээр арилжаална" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.