Нийгмийн

“Happy art - Happy family” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа

Дэлхийд алдартай зураач Ромеро Бритто-н үүсгэсэн "Happy Art" урлагийн төрлийн бүтээлийг олон нийтэд сурталчлан түгээн ойлгуулах зорилгоор ХХБ-с "Happy Art – Happy Family" гар зургийн  уралдааныг Харандааны хаан групп болон Faber-Castell Mongolia-тай хамтран зарласан билээ.

Уралдаан 04.13-05.02-ны өдрийн хооронд амжилттай үргэлжилж, нийт 336 бүтээл оролцсон юм. Мэргэжлийн шүүгчдийн багийнхны хувьд шилдэг 3 бүтээлийг шалгаруулах нь маш хүнд ажил байлаа. Түүнчлэн зохион байгуулагчдын хүлээлтээс давсан тоо ширхгээр бүтээл ирсэн юм. Тиймээс шүүгчдийн баг болон зохион байгуулагчид зөвлөлдөж нэмэлтээр тусгай байранд 6 бүтээл шалгаруулаад байна.

Мэргэжлийн шүүгчдийн баг нь бүтээлийн уран сэтгэмж, бүтээлч байдал, зурах техник зэргийг харгалзан шилдгүүдийг шалгаруулсан юм. Шилдгүүдийг шалгаруулж өгсөн шүүгчдийн багтаа талархал илэрхийлье.

  • П.Цэгмид /МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Зураач/
  • С.Цогтбаяр /МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Зураач/
  • С.Заяасайхан /Зураач/
  • Н.Ганзориг /Faber-Castell Mongolia удирдлага/

Мөн уралдаанд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлсэн бүх гэр бүлдээ талархал илэрхийлж гарын бэлэг гардуулах болсныг дуулгахад таатай байна.

Өөрийгөө дайчлан, оюун бодол, авьяас билгээ зориулан уралдаанд оролцсон хүүхдүүд та бүхэнд баяр хүргэж, дараа дараагийн уралдааны үүд хаалга үргэлж нээлттэйг дуулгая. Та бүхэн маань бүгд ялагч шүү.

“HAPPY ART – HAPPY FAMILY” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button