ЭРҮҮЛ МЭНД

"Иргэдийн дийлэнх нь ХОДООДНЫ ҮРЭВСЭЛТЭЙ байна"

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр эрт илрүүлэг оношилгоо болон Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогыг иргэдэд танилцуулж, тулгамдсан асуудлыг нь судалж, шийдвэрлэхээр болов.

Мөн тус яамны газрын дарга нар иргэдтэй утсаар холбогдож, санал гомдолд хариу өгсөн юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд 18 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ.

Энэхүү хамрагдалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид долоо хоног бүр ерөнхий тоймлосон мэдээлэл авч, нэгтгэж байна. Эхний байдлаар харахад, иргэдийн дийлэнх нь ходоодны үрэвсэлтэй байна. Бага насны хүүхдийн шинжилгээнээс гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдаж байна" хэмээсэн нь анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Unheer haramsaltai yumaa neere

Зочин
Зочин

Mongold yer ni eruul hun baihgui bolloo

Зочин
Зочин

Eruul hoololt unheer baihgui

Зочин
Зочин

Tos ihtei sharaan huurai hoolnoos bolj bgan

Зочин
Зочин

Sharsan huursan yumaa idee l bai tegheer ingej baigaan

Зочин
Зочин

Монголчууд яагаад элэг, ходоод гэх мэт хавдраар дэлхийд тэргүүлээд байгааг судалж, тогтоох чадвартай боловсрол мэдлэгтэй хүн aлга даа. Хүмүүс таамгаараа шарсан хоол, хийжүүлсэн ундаа гээд байгаа боловч тийм хоолыг барууны орнуудад өргөн хэрэглэдэг мөртлөө хавдраар ингэж их өвдөөд байдаггүй. Тэгээд ч бага насны хүүхдүүд ямар юмных нь шарсан хоол, архинаас болж хавдар тусах вэ дээ. Тэгэхээр урдаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд асуудaл байнаа уу гэдгийг л тогтоохоос нааш бидний энэ өвчлөл буурахгүй. Шинжилгээ бол зүгээр л байгаа өвчнийг илрүүлж байгаа болохоос яагаад өвдөд байгаа шaлтгааныг олж тогтоохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button