ДЭЛХИЙ

ОХУ-ын эсрэг хоригийн улмаас Японы долоон корпорацийн хохирол хоёр тэрбум ам.доллароос давжээ

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний нөлөөгөөр Японы тэргүүлэгч долоон корпорацийн хохирол дөрөвдүгээр сарын байдлаар 265.7 тэрбум иен буюу хоёр тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.

Тэдгээр долоон корпорацын дунд “Мицүи” /Mitsui/, “Мицүбиши” /Mitsubishi/, “Иточү” /Itochu/, “Сүмитомо” /Sumitomo/, “Марүбэни” /Marubeni/ зэрэг алдартай компаниуд ч багтжээ. “Санкэй Шинбун” /Sankei Shunbun/ сонин 2021 оны санхүүгийн жилийн буюу гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон компанийн тайлангийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлтийг гаргажээ.

Дээрх корпорациуд хохирол амссан нь ОХУ дахь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан, ялангуяа “Сахалин-1”, “Сахалин-2” газрын тос, байгалийн хийн төслүүд ч багтсан аж. Мөн зорчигч тээврийн онгоцоо ОХУ-д түрээслэхэд учирсан хохирлыг мөн тооцон гаргажээ. Нэр дурдагдаж буй долоон корпорацын эцсийн ашиг түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж уг нийтлэлд онцолсон байна.

Эх сурвалж: Sankei Shinbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь

Маш сайн мэдээ. Барууны сайн дагвал зүгээр байгаа биздээ самуурайнууд аа

zochin
zochin

etseg uvgud mini bidniig hunii muu uzsen hun uudulduggui , hunii heregt buu orolts gej surgasan, uuniig l heleed baigaa yum daa,

Холбоотой мэдээ

Back to top button