Нийгмийн

Сумын татварын улсын байцаагчдын сургалт зөвлөгөөн эхэллээ

Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй “Сумын татварын улсын байцаагчдын  сургалт зөвлөгөөн” эхэллээ. Зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ТЕГ-ын дарга Б.Заяабал болон бусад удирдлагууд оролцож үг хэллээ.  Сургалт зөвлөгөөнд 318 сумын татварын улсын байцаагч, 21 аймгийн Татварын хэлтсийн дарга оролцож байна.

Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой Татварын II  шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүний нөөц, боловсон хүчнийг чадавхижуулах, дадлагажуулах  зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтаар  "Татварын багц хууль”-ийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, "Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг татварын албаны хэмжээнд нэвтрүүлэх, албан хаагчийг арга зүйгээр хангах, шинэ тогтолцоонд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох юм. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button