Ж.Еркин: “Зөвхөн Алматы-Улаанбаатарын нислэгээр буц” гэснээс болж хил дээр гацчихлаа

Ж.Еркин дасгалжуулагчтай таван монгол боксчин Казахстанд болсон олон улсын гурван тэмцээнд оролцохоор дөрөвдүгээр сарын 12-нд эх орноосоо морджээ. Цагааннуурын боомтоор дамжин Казахтсанд очиж, өрсөлдсөн гурван тэмцээнээсээ зургаан алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Мөн хоёр боксчин шилдэг тамирчнаар, Ж.Еркин шилдэг дасгалжуулагчаар тодорчээ.

Тэд Оросын хилээр дамжин эх орондоо буцаж ирэх гэтэл ОХУ хилээрээ нэвтрүүлээгүй, “Зөвхөн Алматы-Улаанбаатар” гэсэн маршрутын гэрээтэй онгоцоор буцах ёстой гэсэн шаардлага тавьжээ. Замын зардлаа хэмнэхийн тулд Оросоор дамжин, газраар ирэх төлөвлөгөөтэй байсан тамирчид тодорхой бус шийдвэрийн улмаас Оросын хил дээрээс хоёр ч удаа буцан, Казахстаны хил дээр гацжээ.
Бид дасгалжуулагч Ж.Еркинтэй цахим хаягаар нь холбогдон, энэ талаар тодрууллаа.

-Одоо та бүхэн яг хаана байна вэ. Хэдүүлээ явж байгаа вэ?

-Би таван тамирчныхаа хамт зургуулаа явж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хилээр нэвтрэхээр очсон. Казахстаны хил нэвтрүүлсэн ч Оросын тал оруулсангүй. “Яагаад нэвтрүүлэхгүй байгаа юм бэ” гээд лавлахаар “Гуравдагч орны этгээдийг нэвтрүүлэхгүй. Заавал онгоцоор буц. Дээрээс л ингэ гэсэн” гэхээс өөр тодорхой хариу хэлдэггүй. Өөр нэг хилийн боомт дээр очоод мөн нэвтрүүлсэнгүй. Хил дээр шөнийн 03,00 цаг хүртэл байхад хүүхдүүд нэлээд зутарлаа. Бусдаар дажгүй л явж байна.
Тэгээд бид буцаж ирээд, одоо Казахстаны хилийн ойролцоох Өскемен хотод байна.
-Монголоос Казахстан руу явахдаа энэ талаар судалсан уу. Тухайн үед албаны хүмүүс ямар хариу өгч байв?

-Би өсвөрийн таван тамирчинтай яваа, хүний нутагт очих тул энэ талаар судлалгүй яах вэ. Казахстаны боксын холбооноос биднийг эдгээр гурван тэмцээнд урилгаар оролцуулсан. Бид Оросын талаас асуухад “Манай хилээр нэвтрэн, Оросоор дамжаад эх орондоо очиж болно” гэсэн хариу өгсөн. Гэтэл яг буцах гэтэл ийм юм болчихлоо. Юмыг яаж мэдэх вэ гээд Оросын тэмцээний удирдамж, заавар авсныгаа үзүүлсэн ч нэмэр болсонгүй.
Би нэг пост оруулсан. Түүний дараа Монголоос Казахстан улсад суугаа Элчин сайдын биеийн тамир хариуцсан нэг хүн холбогдоод “Казахстан, Оросын хил дээр ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Монголын болон гуравдагч орны иргэдийг гаргахгүй байгаа” гэсэн тайлбар өгсөн.
Орост заавал төрсөн ах, дүүс нь байх, очих газар нь тодорхой байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн.
Монголын боксын холбооныхон бидэнтэй холбогдсон, хөөцөлдөж байгаа. Элчин сайдын яамнаас холбогдоод “Энэ асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж байна. Дээшээ танилцуулах гээд өгчихсөн байгаа. Одоохондоо хариу нь ирээгүй байна” гэсэн.
-Казахстаны хил дээр та бүхэнтэй адилхан шалтгаанаар гацсан хэчнээн монгол иргэн байна вэ?

-Өө, ёстой зөндөө олон монгол иргэн байна. Бүгд яах учраа олохгүй, тодорхой хариу авч чадахгүй явна.
Оросын тал “Дээрээс л ийм шийдвэр гарсан” гээд тодорхой хариу бидэнд өгдөггүй. Яг юунаас болоод, яагаад хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй. “Зөвхөн агаараар нэвтрүүлнэ гээд онгоцны бизнес хийж байна” гэж иргэд хардаж байгаа нь анзаарагдсан. Тийм ч байх магадлалтай.
Элчин сайдын яам, Гадаад харилцааны яамнаас “Яг ийм шалтгааны улмаас Оросын тал хилээрээ гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Одоо тэгэх, ингэх хэрэгтэй” гэсэн албан ёсны, тодорхой мэдээлэл өгчих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхгүй бол энд тодорхой мэдээлэлгүй, яах учраа олохгүй яваа монгол иргэн олон байна.
-Алматы Улаанбаатарын нислэгээр Монголдоо ирэх санхүүгийн боломж та хэдэд бий юү?

-Бид хэд Казахстанд газраар ирсэн, одоо эх орон руугаа газраар буцах гээд байгаа минь ерөөсөө л зардлаа хэмнэх зорилготой. Онгоцоор буцъя гэвэл нэг хүний тасалбар нь 1,4 сая хавьцаа байсан. Тэгэхээр зургаан хүн гэхээр нэлээд их хэмжээний зардал гарахаар байгаа. Зургаадугаар сарын 10 хавьцаа нислэг байгаа гэсэн. Гэхдээ очер ихтэй, тасалбар олдохгүй байгаа гэсэн.
-Өскемен хотод таньдаг айл бий юү. Наанаа та бүхэн хэрхэн хонож байна вэ?

Энд оролцсон гурван тэмцээний байр, хоолыг Казахстаны тал даасан. Гэхдээ тооцоолоогүй ийм асуудал үүссэнээс болж, хүндрэл бэрхшээл их гарч байна. Энд хэд, хэдэн ах бидэнд туслаж байна. Гэхдээ бидэнтэй л адил ардаа амьдралтай хүмүүс. Тиймээс аль болох төвөг болохгүйн тулд хэд хоног байр түрээсэллээ. Одоо өдрийн хэдэн төгрөг өгөөд таньдаг айлындаа байна. Маргаашнаас Новосибирскийн боксын холбооноос тэмцээний урилга авахаар хөөцөлдөнө. Тэгээд Орос руу нэвтэрчих арга чарга олдох нь уу, яах нь уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
amjilt
maNaihan chadnaa amjilt
казахстан хятадын боомтоор дамжин Ховдын Булганы боомтоор ороод ирэх хэрэгтэй.
Gol асууд�##� нь Орос биш. Касах-Монголын нислэгийн компанийнхний лобби байна, Хүчээр онгоцондоо суулгах гээд байна. Үндсэн хууль зөрчсөн хэрэг.
Amjilt
Новшийн оросууд
Дайн болж байхад хүүхдүүд авч яваад байхдаа яахав дээ
sonin yum, khazakhstand damjin oroh bolj bga murtluu butsaagad yawj bolohgui ni sonin