СПОРТ

М.Анхцэцэг энэ лхагва ДАШТ-д гарагт хүч сорино

Үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн билээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа спортдоо эргэн ирж, амжилтын төлөө дахин зүтгэж байгаа юм. Дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь М.Анхцэцэг энэ сарын 18-27-нд Тайландад болох хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох гэж буй талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл түүний тэмцээнд оролцох хуваарь гарч энэ лхагва гарагт /2019.09.25/ хүч сорихоор болсон байна.

ОУХМ цолтой тэрбээр Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн. Риогийн олимпод VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн тэрбээр Азийн АШТ-д түрүүлсэн, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч юм. Хүндийг өргөлтөөр 11 жил хичээллэж буй М.Анхцэцэг 2010 онд спортын мастер, дараа жил нь (13 насандаа) олон улсын хэмжээний мастер болсон юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 26, 2020 13:59

Kamagra Livraison Rapide [url=http://cialibuy.com]where to buy cialis online safely[/url] Best Buy Amatriptylene Cialis Dapoxetine Actual Work

LesOrdiff
LesOrdiff
2 сар 4, 2020 16:27

Viagra Cialis Online Pharmacy http://abcialisnews.com - Cialis Cialis Generico Opiniones cialis Low Price Cialis

Холбоотой мэдээ

Back to top button