Нийгмийн

Үйл ажиллагааг нь зогсоосон “Монгол ЭКОМАХ” ХХК-ийн ард Ш.Раднаасэд байгаа юу

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж буй. Өчигдрийн байдлаар /2022.06.03/ 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавин битүүмжилсэн.

Тэгвэл лац тавиулж битүүмжлэгдсэн 20 аж ахуйн эздийн нэрсийг opendatalab.mn болон УБЕГ-ын албан ёсны сайтаас шүүж үзлээ. Ингэхэд 10 гаруй ААН-ийн эзэд нь БНХАУ-ын иргэн байна. Харин үлдсэн ААН-үүдийн зарим шууд бус байдлаар БНХАУ-ын иргэдийн оролцоотой нь харагдав.

-БИТҮҮМЖИЛСЭН МАХ БЭЛТГЭЛИЙН 20 ҮЙЛДВЭРИЙН АРАВ ГАРУЙ НЬ ХЯТАД ЭЗЭНТЭЙ-

Ингээд битүүмжлэгдсэн 20 ААН-ийн эздийг танилцуулж байна.

  1. "Монгол эко мах" ХХК  компаний гүйцэтгэх захирлаар М.Цагаанбаатар ажилладаг. Харин хувь эзэмшигч Халх гол агро инвест ХХК-ийн захирлаар Zhao Jun Ming байна

2. "Натурал грийн фүүдс захирал" ХХК Xxx Seriguleng 

3. "Цан сан тиан ийн" ХХК-ийн захирлаар Mai Heping

4. "Үүлэнгөү" ХХК-ийн захирал Xxx Seriguleng

5. "Жэй Икс Си Эс" ХХК-ийн гүйцэтгэх захирал   Zhao Hairong

6. "Мон грийн хас" ХХК-ийн захирал Liu, Xiaolong

 7. "Өргөө Мийт трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ren Li /гарал үүсэл нь тодорхойгүй 8 тонн махыг Улаанбаатар руу оруулахаар завдсан хэргээр саатуулагдаад буй/

8. "Эм Ди Си Пи" ХХК

9. "Дун Фан Интернэйшнл Трейд"-ын гүйцэтгэгч компани болох Эмээлт шинэ мах ХХК-ийн захирал Д.Баасанхүү  

10. "БӨЖТ" ХХК-ийн захирал Дааданхүүгийн Байгалмаа

11. "Цэлмэг Онгод" ХХК-ийн захирал Б.Гансэлэм,

12. "Тэлмүүн-Ану" ХХК-ийн захирал Б.Мөнхжаргал

13. Саян Уул" ХХК

14. "Тэнүүнхүсэл" ХХК-ийн захирал Ж. Бөхбямба

15. “Оргилан гүн" ХХК opendatalab.mn сайтаас ийм нэртэй илэрц гарч ирсэнгүй. Харин мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, гадаад худалдаа эрхэлдэг “Оргилон гүн” ХХК гэсэн илэрц гарч ирж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.Чулуунцэцэг ажилладаг юм байна.

16. "Язгууртны ЭКО Хүнс" ХХК-ийн Ц.Энхтуяа,

17. "Шилүүстсүмбэр" ХХК-ийн захирлаар  М.Ариунболд нар тус тус ажилладаг.

18. "Эс Эс Си Монголианфүүдс" ХХК

19. "ГПДС" ХХК

20. "Актай Фүүдстафф" ХХК-иудын хувьд opendatalab.mn сайт болон УБЕГ-ын албан ёсны бүртгэлээс ямар нэгэн илэрц гарч ирсэнгүй.

-"МОНГОЛ ЭКО МАХ" ХХК-Д МАХ ЭКСПОРТЛОХ ЗӨВШӨӨРЛИЙГ Ш.РАДНААСЭД ОЛГОСОН УУ-

Харин олон нийт гарал үүсэл нь тодорхойгүй, элдэв төрлийн бодис хольсон байж болзошгүй хэмээн хаагдсан үйлдвэрүүдийн ард ямар нэг улс төрчид байх магадлалтай хэмээн үзэж буй. Харин дээрх мэдээллүүдийг хайх явцад хамгийн сонирхол татсан нэг зүйл нь "МОНГОЛ ЭКО МАХ" ХХК байлаа.

Тодруулбал, "Монгол эко мах" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цагаанбаатарын хувьд  Алтайнхөх сэрх, Тарлан хайрхан трейдинг, Шимт өгөөж трейд ХХК гэдэг гурван компаний захирал юм байна. "Монгол эко мах" ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 19-нд мах экспортлох эрхийн гэрчилгээг нь МХЕГ–ын дарга асан /одоо УИХ-ын гишүүн/  Ш.Раднаасэд гардуулж байсан гэх мэдээллийг SOLONGONEWS.MN сайт нийтэлж байсан байна.

"Монгол эко мах" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цагаанбаатар Говь-Алтай аймгийн иргэн бөгөөд 2019 онд авилга авсан хэрэгт буруутгагдаж хэрэгсэхгүй болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяад авлигал өгсөн гэх мэдээлэл цахим орчинд байна. Харин Э.Аззаяагийн хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг ангид сурч байсан аж.

Нэмж дурдахад "Монгол эко мах" ХХК-ийн үйлдвэрт 2017 онд осол гарч нэг иргэн амь насаа алдсан хэрэг гарсан мэдээлэл olloo.mn сайтад байршсан байна. Мөн НМХГ-аас хяналт шалгалт хийж улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоож 3.6 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Раднаасэд бол авлигачин шүү дээ

Зочин
Зочин

раднаасэд гэж ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГЦАА -гэж Монголын ЭЗ-т,Монголчуудад асар их хохирол учруулсан

Зочин
Зочин

Хуулиан чангаруулж ийм юмнуудыг хатуу дэглэм хүртээхсэн

Зочин
Зочин

энэ Раднаасаэд дандаа хятадуудтай холбогдож байх юм. Алтай нутгийг минь т�##�цуулж, хууль бус �##�т ухах үйлажиллагааг давраасан хүн дээ,

Зочин
Зочин

Аяа Раднаасэд aль Мэргэжлийн Хянaлтын дарга байхдаа л хятадуудаас авилгaл авч тэдэнд зөвшөөрөл олгодог байсан шүү дээ. Түүний баруун гар Баярсайхан нь оймсондоо доллар хийгээд баригдсан. Ийм хүнийг шийтгэх ёстой байтaл улам aлбан туша�##� өгч УИХ гишүүн болгох юм даа үхэр монголчууд. Тэгээд хариуд нь хортой мах идэж хавдар тусаад л.

Зочин
Зочин

Хэлэх ч үггүй хар бараан юм

Зочин
Зочин

Раднаасэд АТГ-т ажиллаж байсан муу юмандаа гаршсан олон удаа ашиг сонирхол авилгын асууд�##�д холбогдож байсан боловч монголын хууль эрх баригч дээдсүүдэд үйлчилдэггүйн жишээг харуулж байгаа даварсан нөхөр.Өөрийнх нь гар хөл болсон нөхдүүд ял авч өөрийнх нь оролцоо ил болох нөхцөл үүсхээр хуулийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгож луйварчидаа ялгүй гаргаж байсан гэдгийг хүмүүс мартаагүй байх.Манай эрхэм өрөнхийлөгч шударга бус авилга �##�бан туша�##�ын хэрэг төвөгт орооцолдсон хүмүүс ажиллах ёсгүй тэмцэнэ гэж их ярьдаг харин манай төрд авилга хууль бусаар их хэмжээгээр мөнгө угаадаг дарга нар улам газар авч а�##�зны тор мэт сүлжилдэж байна.

guyuu
guyuu

Odoo Radnaased bolno , ogtsroh bolzloo hed heden notstoi asuudlaas bolj buren hangaad bn , tuund 461 biluu? tend bair beldeh heregtei !

Zochin
Zochin

Раднаасэд мөн ш дээ. Эзнийн олжээ

Иргэн
Иргэн

МУУ ЮМ БОЛГОНД Л ИХ БАГА ГЭЛТГҮЙ УЛС ТӨРЧ ХАЯГТАЙ МУУ ХҮМҮҮС Л БАЙХ ЮМ

Otgoo
Otgoo

Шууд Цааз өөр ямар ч үг байх ёсгүй

Зочин
Зочин

Раднааасэд бол хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж авлигачдыг ялаас мулт�##�сан гээмт хэрэгтээн

Зочин
Зочин

Газрын хөрснөөөс ийм юмнууд арчигдааасай

Энэ үнэн
Энэ үнэн

раднаасэд гэж ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГЦАА -гэж Монголын ЭЗ-т,Монголчуудад асар их хохирол учруулсан

Зочин
Зочин

Нүгэл нь нүдээрээ гарнаа арднаасэдээ

Зочин
Зочин

Бузартай �####�нууд угаасаа л улс төрч байгаа дөө

Зочин
Зочин

Ene bugdin ard bugd MAH - Han bga shu de.hulia changatgach.bugdin ni hujatai chug shorond hij ondor tolbor tawi.

Зочин
Зочин

Хүүхдийн үдийн цайны махыг хаанаас нийлүүлдэг болоо

Зочин
Зочин

Монголд төр гэж байхгүй.Төрийн бодлого ч гэж байхгүй . Монголын төрийг төлөөлж буй хүмүүс нь хээл хахуульд жигтэйхэн дуртай.Үүний төлөө л төрийн ажилаа хийдэг.Ямарч бодлого , зарчим байхгүй.Ямар улс орон өөрийн стратегийн бүтээгдэхүүнээ бусдын гарт өгчихөөд сууж байдаг юм бэ ? Хятадын өөрийн махны үйлдвэр байгуулж байж мах авна гэсэн занганд бас орсон. Хоол хүнсээр дамжиж , иргэдийнх нь амь нас , эрүүл мэнд ямарч бат�##�гаагүй болсон.МХЕГ хэмээх төрийн байгууллага нь улс орныхоо эрх ашигын төлөө бус , өөрсдийнхөө , хувь хүнийхээ эрх ашгийн төлөө ажилладаг. Монголд ажилаа хийж чаддаг газар гэж байгаа юм уу?

Зочин
Зочин

Монголын эрх мэдэлтнүүд ийн хуруу дүрээгүй с�##�бар гэж байдаг юмуу. Хамгийн их ашиг өгдөг бизнес бол хууль бус хуулийг зөрчсөн байдаг. Мэдсээр байж л энэ бүгдэд хуруу дүрдэг гэхээр

Зочин
Зочин

Муу юмны түрүүнд явдаг хүн оймсны жинхэнэ эзэн байхаа

Зочин
Зочин

улс оронд маань их нүгэл үйлдсэн дээ

Зочин
Зочин

Хятадууд л монгол хүний нэр ашиглаж анхнаасаа компани байгуулаа биз. Одоо монгол хүний нэрийг ашигласан Хятад нөхдийн ХХК нууд ажиллаж байгаа нь гарцаагүй байх. Мэдээж мөнгийг нь хятадууд магадгүй төр нь гаргаад монголхүний нэр дээр байгуулж байгаа. Манай иргэд хшний гар хөл болмооргүй байна. Баялаг барагдахаар юу үлдэх вэ?!

ҮНЭН
ҮНЭН

ЭНЭ РАДНААСЭД ИХ БАЛАГТАЙ ХҮН БАЙНА ШҮҮ ИЙМ ХҮМҮҮСИЙГ АЛЧИХ ЮМСАН

Зочин
Зочин

Хөл хорио тогтоосон байхад энэ Монгол эко мах-с нэг удаа өрөөл хонины мах авч идсэн ш дээ, дотор муухайрчлаа заваан юмнууд вэ яасан

Zochin
Zochin

Ц.Энхтуяа 16д дугаарт байгаа чинь Женко Баттулгын хууль ёсны эхнэр үү .

зочин
зочин

хичнээн олон сая хүний хоол хүнсэнд хэргэлдэг гол бүтээгдхүүн болох махны буруу үйлдэл дээр 3,6 сая байхдаа яахав дээ өдөрт хэдэн арван тооноор нь хэд дахин нуг�##�ж зарж байсан үйлдвэрийг 3,6 саяаар торголоо ч гэх шиг хэнийг хуураад байгаа юм бэ ... 36 тэр бумаар торго ...тэгэхгүй бол үйлдвэрийнхээ үйл ажиллагааг ха�##�га гэж хэлэх хэрэгтэй угаасаа хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг газарыг ийм байд�##�аар өөгшүүлж болохгуй шүү дээ...

Иргэн
Иргэн

Гэмт бүлэглэлийн гинжин холбоо. Хуйв�##�даан шун�##�ын тулах болчихсон мөнгө л олж байв�##� ямар аргаар ч хамаагүй сувдаг сэтгэлтэнүүд монголоор сайн ярьдаг яг монгол шиг эрлийз цаашаа санаатангууд ч байгаа шүү дээ.
Энэ раднаасэд гэгч угийн л олигтой ч эр биш муу юм муу аргасэд..гч л юм билээ ш дээ.

Зочин
Зочин

Говь Алтайн компанидаа эрх олгож ххууль аваа биз

Холбоотой мэдээ

Back to top button