ДЭЛХИЙЭнтертайнмент

Японы 83 настай иргэн Номхон далайг ганцаараа гаталжээ

Японы 83 настай иргэн, далайчин Хори Кэничи дарвуулт завиар ганцаараа Номхон далайг гатлаад, зургаадугаар сарын 4-нд Японы Вакаяма мужид барианд оржээ. Ингэснээрээ тэрбээр Номхон далайг гаталсан дэлхийн хамгийн өндөр настай аялагч боллоо.

Хори Кэничи настан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, цаг агаарын нөхцөл байдал, нимгэн мөс зэрэг эрс тэс хүчин зүйлстэй тулгарсан ч барианд энх мэнд ирсэн нь азтай тохиолдол байсан гэжээ.

“Өдий насласан ч өөрийгөө одоо хэр нь залуу халуун насандаа байна гэж бодож байна. Аяллаа амжилттай дуусгаж, барианд саадгүй орсондоо туйлын баяртай байна” хэмээн ярьсан байна. .

Хори Кэничи гараагаа энэ оны гуравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Сан-Францискогоос эхэлж, орон нутгийн цагаар зургаадугаар сарын 4-ний өдрийн 14:39 цагт бариандаа орсон юм.

Өдгөө 83 настай тэрбээр 8,500 орчим км газар /Номхон далай/-ыг 69 хоногт туулсан. Өмнө нь, 71 настай иргэн мөн Номхон далайгаар аялж байжээ.

Эх сурвалж: Kyodo

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button