ДЭЛХИЙ

ОХУ-ын уулчин эмэгтэй Эверестийн оргилд Украины далбааг мандуулав

ОХУ-ын уулчин Катя Липка Эверестийн оргилд гарч, Украины төрийн далбааг мандуулав. Улмаар гэрэл зургаа сошиал сүлжээнд нийтэлсэн нь анхаарал татаж байна.

Мөн “Free Navalny” буюу “Навальныйг сулла” гэсэн бичигтэй постерыг авч гарсан аж. Оросын сөрөг хүчний тэргүүн, В.Путиний бодлогыг тууштай эсэргүүцэгч Алексей Навальный яд эдэлж байгааг ийнхүү эсэргүүцэж, түүнийг яаралтай суллахыг шаардаж, үзэл бодлоо илэрхийллээ.

“Нэг л өдөр би нулимстай инээж, энэ мөстэй, хүйтэн салхитай өдрийг дурсах болно. Хэдхэн секундын дотор царай минь дүнсийж, сэтгэл зүрх минь өвдөлтөөр дүүрсэн. Гэвч, энэ мөчид аймшигтай хоосон мэдрэмж төрөв. Хүйтэнд хуруунууд минь хөрч, хөшсөн ч би Украины далбааг гартаа атгаад, дайн хурдан дуусаасай гэж хүсэж байна. Хүмүүсийг хөнөөхөө боль” хэмээн уулчин Липка бичсэн байна.

Катя Липка бол дөрвөн хүүхдийн ээж. Тэрбээр хоёр жилийн өмнө найман настай охиныхоо хамтаар Эльбрус уулын оргилд хоёр ч удаа авирч байжээ.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зоригтой бүсгүй юмаа

ҮНЭН
ҮНЭН

МУНДАГ БҮСГҮЙ ЮМДАА

Холбоотой мэдээ

Back to top button