Нийгмийн

Багш, ажилчид "Багш" карт захиалаад, орон сууц, компьютер хөнгөлөлттэй авах боломжтой

БШУЯ багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллаж байна. Тодруулбал, бүх түвшний буюу СӨБ, ЕБ, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид

  • "Хаан банк"
  • "Худалдаа хөгжлийн банк"
  • "Голомт банк"
  • "Хас банк"
  • "Төрийн банк"
  • "Богд банк"-уудаас сонгон "Багш" картаа захиалж авах боломжтой юм байна.

Банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож буй тул үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй аж.

Багш картын үйлчилгээгээр: 

  • Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах  
  • Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй
  • Хэрэглээний лизингийн зээлд хамрагдах
  • Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах
  • АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй
  • Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 5, 2022 14:35

Хэзээ хэрэгжиж эхлэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button