
Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэсэн түүхт ойд 1024 хүчтэн зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Ингэснээр тэрбээр улсын арслан боллоо.

Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.

Улсын харцага Б.Өсөх-Ирээдүйгийн шавь Б.Орхонбаяр ийнхүү 24 насандаа улсын арслан цол хүртэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр сайхан барилдаан боллоо
Агуу бөх юм аа
Гайх�##�тай гайхамшигтай уран барилдааныг үзүүлсэн шинэхэн арсландаа г�##� х�##�уун баяр хүргэе
ЭНЭ НААДМЫН ЖИНХЭНЭ БӨХ ЧИ БАЙЛАА. МАШ ИХ БАЯРЛАЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ