ДАТАГРАФИК

Инфографик: Хоёр жилд 708 төгрөгөөр нэмэгдсэн ДИЗЕЛЬ дөрвөн сарын дотор 899 төгрөгөөр нэмэгдэв

Таван жилийн өмнө /2018.01.03/ монголчууд төмсөө 930-аар, дизель түлшээ 1,720 төгрөгөөр авдаг байв. Харин өнөөдөр төмс 3800-4500, дизель түлш 4030 төгрөг болжээ. Хадлангийн улирал дөхөж буй үед дизель түлшний үнэ өссөн тул төмс, ногооны үнэ дахиад нэмэгдэх нь бараг л тодорхой.

Дизель түлшний үнэ чухам хэдэн оны хэдэн сараас өссөнийг дараах инфографикаас харна уу.

Дээрх инфографикаас харахад 2018.01.03-наас 2020.04.08 хүртэл дизель 708 төгрөгөөр нэмэгдэж, 2,428 болжээ. Энэ бол хоёр жилийн хугацаанд дизель түлшний үнэд гарсан өөрчлөлт. Харин энэ оны гуравдугаар сард дизель түлшний үнэ 3000 давав. Ийнхүү өссөөр дөрөвхөн сарын дотор 899 төгрөгөөр нэмэгдэж, 4030 төгрөг болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын өлөн бөөснүүд ийн үед баян хоосны ялгаа тэнгэр газар шиг болж улс орон нь дампуурлаа зарлах дээрээ тулах шив

Холбоотой мэдээ

Back to top button