СПОРТ

ШИНЭ ХУУЛЬ: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад допингийн эсрэг үйл ажиллагааг дараах байдлаар тусгажээ. Хуулийн хүрээнд дөрвийн даваанд давсан бөхчүүд допингийн шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний сорьцыг БНСУ руу илгээсэн бөгөөд хариу илгээх хугацаа тодорхойгүй байгаа юм.

18 дугаар зүйл. Допингийн эсрэг үйл ажиллагаа

18.1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.

18.2.Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.

18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ авах арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулна.

18.4. Бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачийн харвах эрхийг энэ хуулийн 18.2-т заасан дүрмийн дагуу хасна.

18.5. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.

18.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 18.5-д заасан саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана.

18.7. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.

18.8. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

18.9. Энэ хуулийн 18.4-т заасан шийдвэр гарсан бол тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цол, чимгийг нөхөн олгоно.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zow shdeeeeee

Зочин
Зочин

Юу гэж зарлигдаж ямар шийтгэл оногдуулах юм болдоо хөөрхий. Ахиж барилдуулахгүй байх хэрэгтэй шдээ үнэхээр хэрэглэсэн бол

Зочин
Зочин

hatuu l shiitgeh heregtei vnen boditooor

Холбоотой мэдээ

Back to top button