ЭРҮҮЛ МЭНД

Эм, тариаг зургаан сараар нөөцлөхийг үүрэг болголоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй аж.

Ингэснээр 21 аймгийн дөрвөн аймагт 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээллээ.

Мөн дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол , антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй хэмээн мэдээлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа зургаан сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгалаа.

Мөн Шадар сайдын 2021 оны тушаалаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ернь янз бүрийн өвчин элбэгсэж байгаа тохиолдолд нөөцтэй байх хэрэгтэй. Тэр тусмаа энэ халдварт өвчний үед

Зочин
Зочин

Хэт их хадгалж байгаад хугацааг нь дуусгаад ард иргэдэээ шахах хэрэг гархав дээ хөргүүр интэрдээ хийгээрэй дээ

Зочин
Зочин

nooots tolowlogoooo chuhal shvv

Зочин
Зочин

Манай нөхдүүд ч хэцүү дээ. Нөөц нэрийн дор юу юу л хийх бол

Холбоотой мэдээ

Back to top button