Алдартнууд өглөө хэдэн цагаас сэрдэг вэ?

Орой унтвал нэгийг сонсох, эрт босвол нэгийг үзэх гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Иймд амралтын өдрийн өглөө бид амжилтанд хүрсэн алдартнууд өглөө хэдэн цагаас сэрж, юу хийдэг болохыг сонирхуулж байна.

Диснейн гүйцэтгэх захирал Роберт Игер, өглөө бүр 04:30-д сэрдэг байна. Амжилттай яваа хүмүүс бүтэн сайны 14:00 цаг хүртэл унтдаггүй. Судалгаанаас харахад сэрсний дараах 2- 4 цагт хүний тархи хамгийн сайн ажилладаг гэнэ. Хагас, бүтэн сайнд эрт босох нь бусдаас түрүүлж олон зүйлсийг мэдэж авах том боломж юм.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, өглөө 06:45-д босоод хүчний болон екардио хосолсон дасгал заавал хийдэг. Дараа нь гэр бүлийн хамт өглөөний зоог бариад, охидоо хичээлдээ явахад нь тусалдаг аж. Энэ нь ямар ч чухал ажилтай байсан гэр бүлдээ цаг гаргах сайхан боломж.

Зохиолч Харүки Мүраками, Роман дээр ажиллах үедээ өглөө болгон 04:00 цагт сэрээд 5-6 цаг ажиллаад гүйлтээр хичээллэж, усанд сэлдэг аж. Мөн ном уншиж хөгжим сонсоод оройн 21:00 цагт амрахаар хэвтдэг ажээ.

Твиттерийн үүсгэн байгуулагч Жек Дорси, өглөө бүр 05:30 цагт босоод бясалгал хийж, 10 километр гүйснийхээ дараа ажилдаа явдаг байна.

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк, өглөө 04:30-д сэрээд тухайн өдрийнхөө ажлыг төлөвлөдөг аж.

“SpaceX” компанийн үүсгэн байгуулагч, Tesla-ийн Ерөнхий захирал Элон Маск, Тэрбээр хоногт заавал зургаан цаг унтдаг гэнэ. Өглөө бүр 06:00 цагт сэрдэг бөгөөд хамгийн түрүүнд шуудангаа шалгах зуршилтай. Үүний дараа хагас цагийн хугацаанд яаралтай шуудангуудаа шалгадаг ба хоолоо идэхгүй ажилдаа явах тохиолдог гарсан ч усанд заавал ордог байна.
С.ХОНГОРЗУЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Finistride 5mg Without Pescription [url=http://buycialisuss.com]cialis vs viagra[/url] Cialis Originale Controindicazioni Buy Cialis Tamoxifene Arrow
Best Buy Acticin Without Dr Approval http://abuycialisb.com - Buy Cialis Medicinal Chemistry Functional Groups Cephalexin Cialis Propecia Side Effects Stopped