Нийгмийн

Таван аймаг энэ сарын 29-нийг амралтын өдөрт шилжүүллээ

Монгол Улсын Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 8-ны өдөр зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай тогтоолыг баталсан.

Хуулийн дагуу Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймаг баяр наадмаа долоодугаар сарын 29-31-ний өдөр зохион байгуулахаар болсон. Түүнчлэн тэгш ой тохиож буй Сүхбаатар аймагт Зүүн бүсийн уралдааныг, Дундговь аймагт Говийн бүсийн уралдааныг, Налайх дүүрэгт Төвийн бүсийн уралдааныг, Ховд аймагт Баруун бүсийн уралдааныг, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт тус тус зохион байгуулахаар болсон.

Ийнхүү тэгш ой тохиож, бүсийн уралдаан болох аймгууд энэ сарын 29-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улсын баяр гэж олон хоног амарч наргиж цэнгэсний гороор олон хүн автомашины,усны,гал түймрийн гэх мэт гэнэтийн ослоор амь насаа алдлаа.Овоо намжиж байсан цар тахлын халдвар наадмаас хойш огцом нэмэгдлээ.Одоо намрын дохио санамж эхэлчихээд байхад найр наадам үргэлжилсээр байна яасан ч их наргиж цэнгэж хандаггүй хүмүүс вэ.Төр засаг ч дур зоргоор нь орхиод таг чиг.

Зоч
Зоч

Улсын баяртай хамтатгаж яагаад болдоггүй вэ? Эртнээс үгүйрэх хүмүүс цэнгэх дуртай гэдэг дээ

Back to top button