Ярилцлага

Харвардын их сургуулийн судлаач Н.Эрхэмбаяр: Өндөрт дүүлсэн шувуу илүү ихийг хардаг

Дэлхийд цуутай АНУ-ын Харвардын их сургуульд нэг жилийн хугацаанд судалгааны ажил хийхээр очоод байгаа, оюунлаг залуу үеийн төлөөлөл, хүний их эмч Н.Эрхэмбаяртай ярилцлаа.

-ТАРХИНЫ ХАВДРЫН ГЕНИЙН ЭМЧИЛГЭЭ СЭДВЭЭР СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЖ БАЙНА-

-Өөрийн тань Харвардын их сургуульд судлаачаар ажиллаж байгаа тухай мэдээ цахим орчинд бахархал дагуулан түглээ. Харвардад урилгаар очив уу, ямар салбарт нь ажиллаж байгаа вэ? Эндээс яриагаа эхэлье.

-Харвардын их сургуулийн Анагаахын сургуульд судлаачаар ирж ажиллаад ойролцоогоор нэг сар орчим болох гэж байна. Харин судалгааны ажил хийж буй лаборатор маань Массачусетсийн нэгдсэн эмнэлэгт байрладаг.

Өнгөрсөн арван нэгдүгээр сард SFN буюу Америкийн тархи судлалын нийгэмлэгээс зохион байгуулдаг Тархи судлалын конгресс болсон. Дэлхийн тэргүүлэх 35 мянган эрдэмтэн оролцдог, салбартаа томд тооцогддог хурал гэж болно. Үүнд миний судалгааны ажил сонгогдож, Poster-Presentation тавих боломж тохиосон юм. Энэ үеэр Харвардын их сургуулийн эрдэмтдийн зүгээс судалгааны чиглэл бүхий материал, CV-ээ явуулах хүсэлт тавьсан. Ингээд миний явуулсан материалыг хүлээж авсны үндсэн дээр Харвардын их сургуульд ажиллах боломж олдсон. Урилгаар бол ирээгүй, энэхүү ажиллаж буй лабораторийн профессор зөвшөөрсний үндсэн дээр түүний удирдлага дор судалгааны ажил хийхээр ирээд буй гэсэн үг.

Image may contain: 1 person, smiling, closeup

-Хэдий хэр хугацаанд ажиллах вэ? Нууц биш бол ямар судалгааны чиглэл дээр ажиллах юм бол?

-Нэг жилийн хугацаанд ажиллана. “Тархины хавдрын генийн эмчилгээ” гэсэн чиглэлээр судалгааны ажил хийж байна. Амьтан дээр туршилт хийж, тухайн тархины хавдрыг ген технологийн аргаар эмчилж, үр дүнг нь үзэх зорилготой гэж тайлбарлаж болно.

-Ер тархи судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж байснаар тань хүмүүс мэднэ. Яагаад энэ салбарыг сонгох болсон тухайгаа хуваалцвал?

-Тархи судлал гэдэг 21-р зууны тэргүүлэх шинжлэх ухаанд тооцогдож байна. 20-р зуунд сансар судлал, цөмийн физик тэргүүлж байлаа. Хамгийн залуу шинжлэх ухаан гэж яригддаг. Хүний мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжих процессийг судалдаг. Нөгөөтэйгүүр, дэлхийн томоохон улс орнууд тархи судлалын шинжлэх ухаанд маш их хэмжээний мөнгө зарцуулдаг, ач холбогдол өгдөг болсон.

Намайг 3-р курсэд байхад багш нар маань Тархи судлалын нийгэмлэгийг байгуулсан. Үүний хүрээнд уг нийгэмлэгт элсэж, нейро-сайенс гэх энэ шинжлэх ухаанд дурласан. Тийм ч учраас өдгөө уг салбарт судалгааны ажил хийгээд явж байна.

-Тархи судлалыг 21-р зууны тэргүүлэх шинжлэх ухаан болж буйн шалтгааныг салбарынх нь хүний хувьд юу гэж хардаг вэ? Үүний хүн төрөлхтөнд өгөх өгөөж, үр шимийг нь хэр холд тодорхойлж болох бол?

-Хүний тархи гүйцэт судлагдаагүй, нууцлаг хэвээр буй эрхтэн. Нууцыг нь тайлах тусам түүн дээр суурилсан ололт амжилт, шинэ технологиуд хөвөрсөөр байх болно. Мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжиж буй үйл явцыг судалснаар цаашлаад Artificial Intelligence буюу хиймэл оюун ухааны салбар хөгжих болсон. Харин хиймэл оюун ухааныг ашиглан хүний амьдралыг хялбарчилсан, үр ашгаа өгсөн томоохон нээлтүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Мөн анагаах ухаанд асар өргөн хүрээнд ашиглагдах боломжтой. Ер нь тархи судлалыг бүх шинжлэх ухааны уулзвар цэг гэж хардаг.

Тархи судлал болоод хиймэл оюун ухааны шинжлэх ухааныг хөгжүүлж чадсан улс орон дэлхийд тэргүүлнэ гэдэг санааг томоохон удирдагчид ярьдаг болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Хиймэл оюун ухааныг аль орон хөгжүүлж чадна, тэр дэлхийд ноёлно” гэсэн утгатай ярилцлага өгсөн байдаг.

-БИД АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХАМГИЙН ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ ТАРХИ СУДЛАЛЫГ НИЙГЭМЛЭГЭЭР ШАЛГАРСАН-

Image may contain: 1 person, standing

-Залуу эрдэмтний хувьд энэ салбарын Монгол дахь хөгжлийг яаж үнэлдэг вэ? Ер нь энэ чиглэлээр хэр их судалгаа манайд хийгдсэн байдаг юм бол?

-Монголд дөнгөж хөгжиж эхэлж байна. Тархи судлалын нийгэмлэг маань таван жилийн өмнө байгуулагдсан. Харин энэ жилээс л “хүрээлэн” болон өргөжиж, судалгаа явуулах эрхзүйн чадамж бүхий статуст шилжлээ. Энэ чиглэлээр судалгаа хийхэд илүү их нарийн тоног төхөөрөмж сэлт хэрэгтэй болдог. Ийм болохоор бид сууриа тавин, хийж болох жижиг судалгаануудаа хийгээд явж байна.

Ер нь аль ч салбарт судалгаа хийхийн тулд маш сайн лаборатор хэрэгтэй байдаг. Бидний хувьд дэлхийн өрсөлдөхүйц судалгаа хийж гаргахын тулд лабораторын бааз тааруу байна. Иймээс тархи судлал ч гэлтгүй бүх салбарт судалгааны ажлын хөгжил саатсан байдалтай байгаа болов уу гэж бодож байна.

Бид дэлхийн Тархи судлалын байгууллагын гишүүнээр элсээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Өнгөрсөн жил SFN конгресс дээр манай нийгэмлэг Ази, номхон далайн бүсдээ хамгийн хурдтай хөгжиж буй нийгэмлэгээр шалгарсан. Мөн манай Тархи судлалын хүрээлэнгийн захирал, др. Л.Баттүвшин Ази, номхон далайн тархи судлалын нийгэмлэгүүдийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон амжилттай.

-Хувь хүнийхээ хувьд энэ салбарт юуг хийж бүтээе гэж боддог вэ?

-Тархи судлалын шинжлэх ухаан өөрөө маш том өргөн цар хүрээнд яригддаг. Ийм учир эхний ээлжинд сурах мэдэх зүйлээ суръя, сурсан зүйлээ эх орондоо очоод нутагшуулъя, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлье, ер Монгол улсынхаа тархи судлалын салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцъё гэж бодож байгаа.

-АШУҮИС-ийг хэзээ төгссөн юм бэ?

-2017 онд АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Тэр жилдээ тус сургуулийнхаа Био-Анагаахын сургуулийн Физиологийн тэнхимд гэрээт багшаар ажиллаж эхэлсэн. Ингээд энэ онд АНУ-ыг зорьсон.

-Өмнө нь АНУ-д амьдарч, суралцаж байсан туршлага бий юу?

-Ноднин болсон олон улсын хуралд оролцохоор АНУ-г зорьж байснаас өөр энд амьдарч байсан туршлага байхгүй.

-Нэр хүндтэй энэ сургуульд судлаачаар ажиллахад хүндрэлтэй зүйлс байна уу? Монголынхоо их сургуулиудтай харьцуулж, жишээд л явж байгаа байх?

-Харвард бол дэлхийд тэргүүлэх томоохон их сургууль. Гэхдээ монгол залуусыгаа дэлхийн хаана ч очсон гологдохгүй гэж боддог. Одоогийн байдлаар хэцүү санагдсан, шантарсан зүйл нь гайгүй байна. Яваандаа яахыг хэлж мэдэхгүй. Ер нь залуус гадаад хэлдээ л сайн байж чадвал бусад бэрхшээлүүдийг давж гарахад нэг их хүндрэлтэй биш байх гэж бодож байна.

Харвардын их сургуулийг Монголынхоо их сургуулиудтай харьцуулахад одоохондоо боломжгүй гэж хардаг. Тэнгэр газар шиг том ялгаанууд бий шүү дээ.

-Ирээд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйлс нь юу байв?

-Ер нь Харвардын их сургуульд очиж үзнэ, суралцана гэдэг олон хүүхэд залуусын мөрөөдөл шүү дээ. Зөвхөн кино, цахим орчноос л хардаг байсан орчин, тоног төхөөрөмжүүдийг нүдээр харахад үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Өөрийнхөө өнцгөөс харахад, миний судалгаа хийж байгаа шиг ийм лаборатор Монголд маань байгуулагдаасай гэж бодсон.

-ЗАЛУУС ХАЖУУДАХ ХҮНТЭЙГЭЭ БУС, ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ГЭЖ ХИЧЭЭГЭЭСЭЙ-

-Шинэ салбарт амжилттай ажиллаж яваа залуу эрдэмтэн гэдгээрээ манай нийгэмд онцлог дүр. Залууст хандаж ямар үг хүргэмээр байдаг вэ? Тэдний нийтлэг алдаа нь юундаа байдаг бол?

-Аливаа салбарт залуучууд маань хажуудах хүнтэйгээ өрсөлдөх биш, дэлхийтэй өрсөлдөх гэж хичээгээсэй гэж боддог. Нэг үгээр дэлхийн иргэн болоосой. Гадаад хэлийг маш сайн сурах хэрэгтэй, түүнчлэн маш том мөрөөдөлтэй байгаасай. Өндөрт дүүлсэн шувуу илүү их зүйлийг хардаг хэмээх үг бий. Гадаад орны хөгжлийг очиж үзэх, тухайн орны хэлийг сурах гэдэг тэдэнтэй өрсөлдөхүйц мэдлэгийг эзэмших, тэднийг аль түвшинд явааг мэдэх боломжийг олгох юм болов уу гэж боддог.

Залуучуудын алдаа гэхээс илүү, бидний амьдарч буй нийгэм өөрөө жаахан хатуу байна уу гэж хардаг. Төгсдөг, төгсөөд орон байр ч юмуу машинтай болох гэж хичээж эхэлдэг. Мөн дийлэнх нь хэлний мэдлэг багатай байдаг байх гэж хувь хүнийхээ хувьд бодож байна.

Хүний тархи хоёр төрлийн ой санамжинд удирдагддаг гэж би хэлэх дуртай. Яг одоо юу хийж чадаж буй нь өнгөрсөнд үүссэн ой санамжаас үүдэлтэй. Харин ирээдүйд юунд хүрж чадах нь хиймлээр бий болгосон ой санамж буюу мөрөөдөл дээр суурилдаг гэсэн үг. Тэгэхээр ой санамж гэдэг зүйл биднийг удирдаж явдаг гэмээр. Том мөрөөдөл тавьж, хэлний мэдлэгээ дээшлүүлж, дэлхийн залуус ямар мэдлэгтэй байна, хаана явна гэдгийг мэдэрсний дараа хүн өөрийгөө голж, хөдөлмөрлөж эхэлдэг байх гэж боддог.

Дараа долоо хоногийн энэ өдөр гэхэд юу юу хийж амжуулсан байхаа төлөвлөдөг хүмүүс их ховор. Хатуухан хэлэхэд маргааш юу хийхээ ч төлөвлөдөггүй хүмүүс олон. Хамгийн багадаа нэг, хоёр жилээр төлөвлөсөн төлөвлөгөө, түүндээ хүрэх гэсэн эрмэлзэл хүнийг амжилтанд хүргэдэг юм болов уу гэж боддог.

-Өнөөдрийг хүртэл тодорхой амжилтанд хүрэхэд тань нөлөөлсөн хүмүүсээ дурьдаач?

-Тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн гэж хэлэх нь өрөөсгөл шиг. Цаг мөч бүрт л суралцаад явж байна. Мэдээж ээж, аав гэдэг хүн бүрийн хувьд эрхэм. Миний хувьд “мөрөөдөх эрх чөлөө” өндөр үнэ цэнтэй. Манай аав, ээж хоёр одоо 50 гаран насны хүмүүс. Шилжилтийн үеийн хатуу цаг үе таарч, хүүхдээ идэх хоол, өмсөх хувцастай, дулаан газар амьдруулах юмсан гэдэг зорилгыг тээж явсан байх. Надад мөрөөдөх эрх чөлөөг өгөхийн тулд бүхэл амьдралынхаа туршид хөдөлмөрлөж ирсэн хүмүүс. Аав, ээж хоёрынхоо ачийг нь хариулах боломжгүй ч гэж хүмүүс ярьдаг. Иймээс ядахнаа санааг нь зовоохгүй явахыг хичээдэг.

Мөн аав, ээжээс гадна өнөөдрийн зам мөрийг минь нээж өгсөн хүмүүс гэвэл мэдээж багш нар. Тэднийхээ заасан зам, сургасан эрдмээр жим, хүч, мэдлэг хийж өнөөг хүртэл явж байна. Дээрээс нь манай гэр бүлийн хүн... Судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх гээд маш завгүй явахад минь бат түшиж явдаг ханьдаа талархахгүй байхын аргагүй.

-Монголоосоо санаж, үгүйлж байгаа зүйлс байна уу?

Яг одоогийн байдлаар ирээд удаагүй байгаа учраас айхтар их санаж бэтгэрсэн зүйл гайгүй байна. Судалгааны ажил дээрээ илүү анхаарлаа төвлөрүүлж, цаг зав багатай л гүйж байна. Мэдээж гэр бүл, хүүхдүүдээ санана. Одоохондоо гайгүй л байх шиг.

-Одоогийн Н.Эрхэмбаярын мөрөөдөл юу вэ?

-Миний хамгийн том мөрөөдөл гэвэл...хүнд хэлэхээс жаахан санаа зовмоор зүйл бий. Тийм болохоор нууцалъя гэж бодож байна. Үүнээс гадна эх орондоо их зүйл хийж бүтээе гэсэн өрнүүн мөрөөдөлтэй. Ер нь бага байхаасаа гаргасан мөрөөдлийнхөө жагсаалтыг эхнээс нь биелүүлээд явж буй. Заримдаа үүнийгээ мэдээд баярлах нь бий.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
doctor
doctor
10 сар 3, 2019 13:32

sain bna, Er ni USA erdemted bol sudalgaanii chiglel ni tohirch baival haanaas ch mergejilten avch ajluuldag, gol ni hel saitai baih heregtei. ene bolomjoo ashiglaad tednees nh medleg turshlsgs avch uldeed, daraagiinhaa sudalgaag tedentei uyaad ireh heregtei dee. sudalgaa amjilltai bol tsaashid urgeljilne hicheeh heregtei AMJILT Husei

Зочин
Зочин
11 сар 25, 2019 09:41

Uneheer hicheel zutgeltei shildeg zaluu uyiin negen tuluulugch gej hardag. Sudalgaanii ajild ni amjilt husie

StevSlarie
StevSlarie
1 сар 27, 2020 15:24

Cialis 10 Mg Sin Receta [url=http://cialisjh.com]cheapest cialis 20mg[/url] Best Price For Cialis 5 Mg Cialis Cialis Interazioni Farmaci

MatFuse
MatFuse
2 сар 6, 2020 01:08

Extra Super Cialis http://viacialisns.com/# - Cialis Zithromax 750 Mg generic cialis canada Buy Generic Cialis 5mg

LesOrdiff
LesOrdiff
2 сар 8, 2020 13:21

Viagra Online Bestellen Billig http://abcialisnews.com - Buy Cialis Purchase Effexor Xr Online Buy Cialis Occasion Levitra Pharmacie

Холбоотой мэдээ

Back to top button