Сошиал трэнд

Дэд сайд Г.Загджавт Хонконгийн жагсаалыг шинжлэхээс өөр ажил алга уу

УИХ-ын хэд хэдэн гишүүдийн гарын үсгийг цуглуулж, “Нам төрдөө олон жил зүтгэсэн хүн тул албан тушаал өгөхгүй бол  горьгүй нь” гэж үглүүлсээр дэд сайдын сэнтийд заларсан хүн бол Г.Загджав. Улс орны эдийн засгийн амин чухал салбар болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дэд сайдаар очсноосоо хойш түүнд хийж гийгүүлсэн ажил ховор.

Төрийн ордонд сайд, дарга нарын өрөө хэсээд л явж байна. Эсвэл Содмонголын оффисоор маш ихээр үзэгдэнэ. Нэг том цүнх сугавчилсан сүрхий даргын дүртэй. Тэрбээр шатахууны үнийн асуудлаарх Үнийн зөвлөлийг ахалдаг байсан ч бүр ажил нь явж өгөхгүй болохоор нь  Д.Сумъяабазар сайд өөртөө шилжүүлж авсан.

Дэд сайд нь  сайдын эзгүй үед орлож, зарим чиг үүргийг нь дангаар хариуцан, туслах, жолоочийн орон тоог тусдаа  гаргуулдаг эрх мэдэл бүхий албан тушаалтан билээ. Уг нь яг утга чанраараа хийх ажилгүй, нам нь өртэй Г.Загджав мэтийн хүмүүсийн очиж шигддэг газар биш билээ.

Хүйтний улирал хаяанд ирж, улсын өч төчнөөн чухал асуудал яригдаж байхад уул уурхай хариуцсан дэд сайд нь хаа байсан Хонконгийн жагсаалыг шинжлээд сууж байх. Г.Загджавын энэ элийрлийг гадны улсууд Монгол Улсын Засгийн газрын байр суурь гэж ойлгох билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, ажил хийдэггүй, хаа хамаагүй асуудлаар хэвлэлд гарах донтой  Г.Загджав мэтийн хүмүүстээ хариуцлага тооцно уу. Хийх ажлыг нь эсвэл зааж өг.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button