
Ширэн бээлий клуб, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтга гэхээр Монголын ард түмэн битгий хэл дэлхий андахгүй. Түүний хувьд хэвлэлд тэр болгон яриа өгөөд байдаггүй нэгэн. Харин манай сайтад хоёр дахь удаагаа ярилцлага өгч буй нь энэ. Ярилцлага авах болсон шалтгаан нь гуравхан хоногийн дараа болох Монголын анхны 600 саяын бооцоо бүхий тулааны талаар билээ.
З.Шинэчагтга энэхүү тулаан болоход хүргэсэн эхний маргааныг дэгдээсэн гэж хэлж болно. Тодруулбал МУГТ Э.Цэндбаатартай ярилцаж зогсохдоо “Би чамайг суулгаж байсан биз дээ” хэмээн хэлснээс үүдэн ширүүн маргаан дэгдээсэн юм. Хоёр тамирчны хувьд өмнө нь боксоор тулалдаж байсан бөгөөд тулааны үед З.Шинэчагтга Э.Цэндбаатарыг суутал цохиж байсан нь маргаангүй үнэн. Гэхдээ тухайн тулаанд Э.Цэндбаатар ялж байсан түүхтэй. Ингээд түүний тулааны бэлтгэлээ хэрхэн хангаж буй талаар ярилцлаа.
Нэмэлт мэдээлэл өгөхөд хоёр тамирчин 70 кг жинд тулалдана. Есдүгээр сарын 09-нд Монгол бөхийн өргөөнд болох энэхүү тулааны тасалбарын нь үнэ 20-30 мянган төгрөгийн үнэтэй байна.
-ЖИНДЭЭ ОРОХОД ГУРВАН КГ ДУТУУ БАЙНА-
-Тулаан юу юугүй хаяанд ирлээ. Есдүгээр сарын найманд жин дээр зогсоно. Таны хувьд өрсөлдөгч тамирчнаасаа илүү хасаж байгаа. Жиндээ орж амжих нь уу?
-Э.Цэндбаатарын хувьд маш бага жин хасаж байгаа. Миний хувьд 80 кг-аас жин хасах шаардлагатай болсон. Одоо гуравхан хил хасчихвал боллоо. Тухайн өдрийн тулааныг төсөөлөхөд ч хэцүү байна. Анх удаа 600 саяын бооцоотой болох нь.
-Бие бялдрын бэлтгэлээс гадна сэтгэл зүйн хүчтэй тулаан өрнөж байна. Таны харц хүртэл их хурц харагдах юм?
-Миний харц бага байхын л ийм хурц эрэмгий болж тогтсон байдаг. Муухай хардгаасаа болж боксын спортоор хичээллэж эхлэхээсээ өмнө олон хүүхэдтэй гар зөрүүлдэг байлаа. Тэр нь ч тулаанч болоход нөлөөлсөн байх. Их хурц аюултай тамирчин мэт харагддаг давуу талаараа олон ч тамирчны зүрхийг үхүүлсэн гэж боддог. Сэтгэл зүй гэдэг асуудал тэр. Тав дахь өдөр болох тулаанд айх эргэлзэх зүйл үнэндээ алга. Төдийгөөс өдийг хүртэл мэргэжлийн тамирчин гэж явсны утга учрыг гаргамаар байна. Рингэн дээр асуудлаа шийдэх хамгийн зөв зүйл. Гудамжинд маргах, гар зөрөх гэдэг асуудлаас би аль болох хол байхыг хичээдэг. Миний сэтгэл зүйн бэлтгэл маш сайн байгаа. Тэр өдөр Э.Цэндбаатарыг суутал нь цохино гэж бодохоор тун таатай байна.

-Сэтгэл зүй ярьж эхэлснийх тамирчид биеэ барих, сэтгэлзүйгээ удирдах тал дээр өндөр байдаг. Гэтэл яагаад олон мянган залуусын нүдэн дээр нэгэн рүүгээ ус цацаж, сав шидэх авир гаргасан юм бэ?
-Монгол хүн нэг нэгэн рүүгээ хар ус цацдаг бил үү дээ. Маш буруу зүйл. Хар ус цацсанаараа намайг хангалттай доромжилж байна гэж үзэж байна. Тухайн үед сэтгэл хөдлөлөө удирдаж чадалгүй ундааны сав шидсэн. Энэ бол буруу л даа. Гэхдээ хүн тэгтлээ доромжлуулчхаад яаж зүгээр суух юм бэ. Чи боддоо Э.Цэндбаатар тийм тоймгүй юмны учир ойлгодоггүй жаахан хүүхэд биш биз дээ. Бид чинь эрийн цээнд хүрсэн хүмүүс. Гэтэл нэгнээ олон нийтийн өмнө тэгтэл нь доромжилж болох уу даа.
-Харц болоод сэтгэл зүйгээс гадна таны гаргаж байгаа харизм их хурц шүү дээ. Тулааны өмнө ч, дараа ч?
- Тэр сэтгэл хөдлөлийн 70 хувь нь миний дотор хүнээс гардаг. Миний төрөлд заавал өөрийн гэсэн стейлтэй байх хэрэгтэй болдог. Тэрийг би баримталдаг болохоор 30 хувь дээр нь илүү хөдөлгөөн хийж өнгөлдөг гэсэн үг. Намайг онгироо сагсуу гэх тусам л миний нэр хүнд өсдөг гээд боддоо.
-ТАМИРЧИД ХЭЗЭЭ Ч ГУДАМЖИНД ГАР ЗӨРҮҮЛЖ БОЛОХГҮЙ-
-Та хоёрын хувийн маргаан ингэтлээ хурцадмал байдалд орчхож. Үнэхээр рингэн дээр тулалдаж дуусаад эвлэрч чадах юм уу. Эр улсууд нэгнээ уучилдаг биз дээ?
-Би тэрийг үнэхээр хэлж мэдэхгүй. Ганц надаас шалтгаалах зүйл биш. Хэн, хэнийх нь зан араншин ямар байхаас шалтгаалах байх. Гэхдээ тухайн үед рингэн дээр бодсон санасан бүхнээ гаргана. Цахимаар бид хоёрыг нэгнээ алах хэрцгий догшин хүмүүс гэх мэтээр их ярьж байна лээ. Бид тамирчид учраас хэзээ ч гудамжинд гараад нэгнээ балбаж болохгүй. Харин үнэ цэнтэйгээр тулалдаж нэгнээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй биз дээ.
-Энэхүү тулаанаа дуусгаад ямар төлөвлөгөөтэй байна. Тулаанд ялсан мөнгөө юунд зарцуулах хүсэлтэй байх юм?
-Тулаан болсны дараа холимог тулааныхаа дараагийн төлөвлөгөөг гаргана. Тэдэн сард тийм юм байгаа гэж хэлж чадахгүй байна. Тулаанч тамирчин хүмүүст хүнийг басаж болдоггүй гэдэг маш чанга хүмүүжил байдаг. Тиймээс мөнгөө авчхаад сайн үйлсийн аян хийх байх. Олон залуусын үлгэр дуурайл болж яваагийн хувьд сайн сайхан зүйлд л зарцуулна.
-Энэ тулаан Э.Цэндбаатарын төрлөөр болж байгаа. Тэгэхээр давуу тал түүнд байж ч болох. Ямар тактик хэрэгжүүлнэ гэж бодож байна?
-Хэрвээ намайг холимог тулаанаар дуудсан бол би нэг минут ч тэсгээхгүй. Дараа нь холимог тулаанаар тулалдах санал тавибал тэр хүн надтай хэзээ ч үзэхийг зөвшөөрөхгүй. Харж байгаарай. Одоо Цэндээ миний бүх юмны блокт байгаа. Фейсбүүк, инстаграм гэх мэт бүх сошиал хаяг нь шүү. Гэхдээ бид хоёрын энэ маргаан Монголын тулааны спортыг хурдацтай хөгжүүлэхэд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байх шиг байна. Дэлхийд ойртож, дэлхийн шоуг Монголдоо хийх гэж байна шүү дээ. Тиймээс хэн хэндээ хүлцэнгүй хандах хэрэгтэй байх. Э.Цэндбаатар үүнийг ойлгодог юм уу, үгүй юм уу бүү мэд.
-Ярилцлагын “панчаан” болгоод асуумаар санагдлаа. Тулааны спортоор хичээллэдэг тамирчдыг толгойдоо олон цохилт авдаг болохоор асуудалтай болдог гэсэн ойлголт байдаг. Энэ тал дээр?
-Буруу ойлголт. Цохиулснаас биш биедээ арчаагүй байдлаас болж тийм асуудал гардаг юм. Жишээ нь өвөл хоёр, гурван цагийн маш өндөр ачаалалтай бэлтгэлийн дараа толгой нүцгэн гараад явдаг энэ асуудлаас л болж мангар болно шүү дээ. Өөрийгөө мэддэг, өөртөө арчаатай тамирчид хэзээ ч тэнэг болохгүй.
-Та тулаанаар эзэмшсэн ур чадвараа хэн нэг найздаа юм уу, маргасан үедээ гаргаж байв уу?
-Ямар араатан биш дээ. Хэдий тулааны спорт ч гэсэн энэрэл, хайр байдаг юм шүү дээ. Эрчүүдийн хувьд хоорондоо муудалцах маргах зүйл бишгүй л дээ. Гэхдээ шууд ширээний араас нударга зангидна гэдэг миний хувьд тийм ч таатай санагддаггүй. Мөн ахас ихсээ хүндлэх нэг ойлголт байна. Тамирчин хүнд хүндлэл гэж байдаг. Маш хатуужилтай спортоор хичээллэж байгаа учраас бусдаас илүү чанар байх хэрэгтэй юм болов уу даа. Эхлээд ахаа гэж хүндэлдэг байснаа амжилт нь илүү гараад ирэхээр ахаа гэхээ болих жишээний зан авир бидэнд байх ёсгүй.
-БИ ХҮЧТЭЙ ЦОХИУЛЖ БАЙХДАА Ч МАШ ХҮЧТЭЙ МЭДРЭМЖ АВДАГ-

-Рингэн дээр гарахаараа таны авдаг хамгийн гоё мэдрэмжүүдээ хуваалцвал?
-Би яг цохилцож байхдаа маш хүчтэй мэдрэмжид автдаг. Яг цохиж байхдаа биш цохиулж байхдаа ч гэсэн галзуу мэдрэмж авдаг. Оногдоод цохиулах тусмаа надад авдаг кайф юм уу даа. Биен дээрээ авсан өвдөлтөөс илүү сэтгэл зүрхээрээ мэдэрсэн өвдөлт маш хүчтэй байдаг. Биеэр бол бүхнийг туулж болдог. Сэтгэл харин нэг унавал хэцүү шүү дээ. Гэхдээ анхнаасаа би дэлхийн аварга л болно гэсэн зорилго мөрөөдөлтэй учраас надад сэтгэлээр унаад байх шалтгаан байдаггүй.
-Өрсөлдөх тамирчныхаа сайн талыг яриач. Дандаа хэрэлдэж маргахгүй биз дээ?
-Сайн тал нь маш цагаахан ааштай залуу. Гэхдээ муу тал ихтэй. Хаана яаж байхаа мэддэггүй юм шиг байгаа юм. Тулаанч хүний хувьд бэлтгэлийн цагаа Э.Цэндбаатар өөр зүйлд зарцуулдаг. Маш муу тал шүү.
-Тулаанд ялах итгэл байна уу?
-Би хугацаанаас нь өмнө дуусгана. Тэгээд л гүйцээ.
-Цаг гаргасанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чагтагаа холимогын бээлиийгээр наадахтайгаа үзээ. Хэдэн минутаар хэдэн үеээ сайн тооцоорой!
Яадаг юм гоё л байна ш дээ, маркетинг ч байна уу жүжиг ч байна уу жинхэнэ ч байна уу хамаа �##�гөө... ингэж олны анхаарлыг татаж энэ тулааны төрлийг зах зээлд гаргах хэрэгтэй, улам л анхаар�##�д орж баахан мөнгөтэй гаруудын хорхойг хүргэнэ. Ухаантай мэдрэмжтэй пацаанууд байна даа ккк ... Монголчууд маань ер нь омог ихтэй бүдүүлэгдүү харгис чанга характертай санагддаг, энэ нь ч уг уулз�##�т дээр илэрч маш үнэмшилтэй санагдаж байна ккк
Яадаг юм гоё л байна ш дээ, маркетинг ч байна уу жүжиг ч байна уу жинхэнэ ч байна уу хамаа �##�гөө... ингэж олны анхаарлыг татаж энэ тулааны төрлийг зах зээлд гаргах хэрэгтэй, улам л анхаар�##�д орж баахан мөнгөтэй гаруудын хорхойг хүргэнэ. Ухаантай мэдрэмжтэй пацаанууд байна даа ккк ... Монголчууд маань ер нь омог ихтэй бүдүүлэгдүү харгис чанга характертай санагддаг, энэ нь ч уг уулз�##�т дээр илэрч маш үнэмшилтэй санагдаж байна ккк
Хэн нь ялах нь хамаагүй ээ 2 уулаа адилхан монгол аавын монгол хүү.Зүгээр л сайхан гоё шоу г�##� гарсан тулаан үзмээр байна 2 оо амжилт хүсье
Эвтэй бай дүү нар минь улсынхаа нэрийг мандуулж яваа 2 дүүд амжилт хүсэе.Амьдр�##� богинохон шүү харамсах зүйлгүй сайхан явцгаа????????????
Өөрийгөө юу гээд бодчихсон юм бол доо чааваас. Даруу бай чамд л хэрэгтэй. Хүний хайр хүндлэлийг даана гэдэг ухаан шүү. Чамайг ингэж худлаа томроод байв�##� хэнч дэмжихгүй, хэнч үзэхгүй бол чи гудамжны гөлөг болно ш дээ!!! Даруу бай!!!!!!
За даа чи ч биднии бодож байснаас ш�##� өөр хүн бна.
Хол явы гэж бодож байв�##� ухаан зар.
Шинэчагтагтааа амжилт хүсий
AMJILT HUSIII HOLIIIN UHAAANTAI BAIGAARAI DVV MIN
.zvgeer shdee tulaani hvmvvs zodsonch zoduulsanch ingejl karertei baih heregtei ..
Bas vzegched bidend sonirholtoi
Спорт бол өс хонзон авах т�##�бар биш шүү. Онцгүй сонсогдож байна. Ийм тамирчин байдаггүй л байх шүү.
Энэ Цэндбаатар гэгч ш�##� тэнэг з�##�уу дандаа юм нэхсэн, өс санасан нэг л муухай з�##�уу
Нүүрний араакшин арайл хэлбэр ихтэй юмаа,зүгээр яриач ,гадны сайн тулаанч нар даруухан сайхан л ярьж байгаа харагдхын,та 2 эр хүн шиг хоорондоо яри�##� тул�##�даач илүү их хүн үзнэ,авгай нар шиг л бичлэгээр ш�##�чигнаад байхын,одоогийн з�##�уусд (бүгд биш)эр хүн гэдэг мөн чанар,зан харьцаа гэж байхаа больжээ.
Нэг нэгэндээ хуурай агсан тавихаа болих хэрэгтэй шүү тамирчид минь спортыг битгий доромжилоод байгаарай з�##�уус минь
Дүү нараа шамирв�##� доошоо хязгааргүй шүү! Бодолтой шоу хийгээрэй! Үнэн бол ! Өстөй бол зүгээр Зайсан толгой дээр лайв хийгээд зодолдоод цусаа үз!
Gaihltai????galzuu tulaan bolhnee
Спортын тулааныг өс хонзонгийн т�##�бар болгож хэрэггүй ээ хүүхдүүд минь .түмэндээ хэрэгтэй зүйл хий .та нарыг хооронд нь �##��##�цуулах хүсэл �##�га .хэнд ч ашиггүй шү дээ .2 биенээ зовоогоод гэмтээд яах юм .уужуу тайвуу ухаанаар хандаарай .мундаг хүүд эрүүл энхийг хүсье
ene sport utgaa aldlaa shvv sport hvniig hvmvvjvvldeg bailtai getel zarim zaluus os sonzongiin talbar bolgood bh shig
jinhan gal gedg ym chin odoo ash gj bh shig bna????
manaihan neg ymiig sain oilgoh heregtei box oor yagaad ch chagtaga barahgui shuudee delhiid 1,2 t bichigddeg hun shuudee harin holmigoor gevel tsendbaatar aluulna shdee zugeer naad ih uuraa 2 uulaa delhiin devjeend garga
ene ymr helbertei yaridag batsaan be ingej yariwal goy hargdah bh geed albaar ingeed bga ymuu zvgeer l yarilda naad nvvr am helber dvrs chin arai l bish ternees bol zvv sain zosoonch sain tamirchin shvv
Манай нэр хүндтэй эрхэм тамирчид маань томоожоогүй болтой.
Ямар хэрэг бна аа бие биенээ хайрлаж хүндлэж явах хэрэгтэй ш дээ сайхан з�##�уучууд байж
Хэт сагсуурч онгирох, бардамнах дэмий шүү. Нөгөө Ж�##�ам хар я�##�аа да. Даруу бх тусам сайхан шүү.
Сагсуу дурак, нэг бичлэг дээр сагсагнаж байгаад боолгуулаад капут.....
Hewleld neg ch yariltslaga uguugvi manaid 2 udaa yariltslaga ugluu ch geh shig,ene nohoigoos tooj awdgvi l bhgvi yu ih yum bodtson suganii vs site,henii gar hul gedgee medne bizdee ta hed
Шинэчагтага ,,,,Чи ингэж Худлаа д�##�жигнаж байгаад Ялагддаг шүү,,,,,,
Зайл чи гудамжны хог шаар юугаа гайхуулаад байгаан... Монголд та нар шиг новш хэрэггүй шүү
ТАМИРЧИГ ХҮН ӨС ХОНЗОН Л ӨВӨРЛӨЖ БОЛОХГҮЙ ДЭЭ
Яасан онгироо з�##�уу вэ. ингээд биеэ тоогоод ирэхээрээ өөрийгөө л �##�дана даа. Сайн бодох хэрэгтэй.
Хүмүүсийн анхаар�##� татаж хэдэн төгрөг олох гэсэн арга зах зээлийн хэллэгээр маркитенг даа.
88003585 Баточир Бид бид даа дээ хайрын хайрлах
Дүү биеэ барих т�##� дээр анхаарах биз !!! Түвшинбаяр!!! Бу�####�ар бол дэмжиж байгаа.
Sport chini esh lhonzongiin zodoon bish, fandaa l kheryyl zodoon myy er boli,,