Нийгмийн

Тайландын Хаант Улсын Шадар сайд Имарт-д зочиллоо

Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит Имарт-д зочиллоо. Тайландын хаант улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён Журин Лаксанависит тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монголын ТОП 100-н аж ахуйн нэгжүүдийн нэг, “Скай Хайпермаркет” ХХК-н Имарт дэлгүүрт зочиллоо.

Дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Тайландын Хаант Улсын Шадар Сайд Журин Лаксанависит: "Тайланд улсад үйл ажиллагаа явуулдаг хайпермаркетуудтай харьцуулахад харьцангуй том, зай талбай ихтэй юм байна. Манай улсад үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг борлуулж байгаад баяртай байна. Цаашдаа Тайланд улсын бараа бүтээгдэхүүнүүдийг илүү олон нэр төрлөөр худалдаална гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 

Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Монгол улсын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилготой ажилладаг Имартчуудад амжилт хүссэн байна.

Энэ үеэр мөн Тайланд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол хэрэглэгчдэд танилцуулах боломжуудын талаар санал солилцжээ.

ЭХ СУРВАЛЖ: emart

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button