УЛС ТӨР

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно

Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд батлагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. ЦХХХ-ны сайд Н.Учрал Инноваци, цахим бодлогын байнгын хороон даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хэсэг ахлаж батлуулсан эдгээр хуулийн хэрэгжилтийн араас шахаж ажиллахаа мэдэгдлээ.  

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж , бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй яам.

Тиймээс салбарын сайдын хувьд Н.Учрал "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгохоор ажиллаж байна. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо өнөөдөр мэдэгдлээ.

Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулах юм.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

8.6.6.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;

Цаашид шат дараатайгаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг бүх холбогдох этгээдүүдээр хангуулах ажлыг зохион байгуулж, шахаж ажилласанаар иргэд, олон нийт, мэдээлэл хүсэгч хэн бүхэнд хуулийн хүрээнд хяналт тавих боломж нээлттэй болж, авилгал, хүнд суртал, албан тушаалтны хариуцлаггүй байдал буурах тал дээр үр дүнд хүрэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button