“Урам хугалдаггүй” М.Уранцэцэг дараагийн бэлтгэлдээ гарчээ

PFC (Peak fighting championship) холбооны strawweight буюу 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тулаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Техас мужаас гаралтай Амбер Террель нар өнгөрсөн амралтын /2020.09.10/ өдөр тулалдсан.
Уг тулаанд МУГТ М.Уранцэцэг хоёрдугаар үед боож ялсан. Энэ талаараа дурдахдаа "Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үе дээр дуусгалаа. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйл их бий. Ялсандаа баяртай байна" хэмээн итгэлтэй нь аргагүй хэлсэн.
Тэгвэл энэхүү тулааны дараа холимог тулаан сонирхогчид болон, МУГТ М.Уранцэцэгийн жүдо бөхийн шүтэн бишрэгчид одоо яах бол, дараагийн тулаан хэзээ болох бол гэсэн асуултад анхаарлаа хандуулаад байна.
М.УРАНЦЭЦЭГИЙН ДАРААГИЙН ТУЛААН ИРЭХ 10 САРД БОЛЖ МАГАДГҮЙ
Тиймээс цаашид хэрхэх талаар сийрүүлье. Өнгөрсөн амралтын өдөр /2020.09.10/ болсон тулаан нь сонирхогчийн түвшнийх байсан юм. Харин одоо М.Уранцэцэг ялсан учраас мэргэжлийн тулаан хийх эрхтэй болж таарч байгаа юм. Мөн түүнээс гадна дараагийн тулааны сураг ажиг энэ аравдугаар сард болж магадгүй байна. М.Уранцэцэг Монголдоо ирэх болоогүй, дараагийн тулааны бэлтгэл сургуулилтдаа орсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Хөгжилтэй нэг зүйл дурсахад цахим орчинд “Урам хугалдаггүй М.Уранцэцэгийг хэвтээгээс ялах нөхрөөс нь өөр адгуус ч алга” гэх пост цахим орчинд эрчээ аваад байгаа юм.
ӨМНӨХ НИЙТЛЭЛ:
Таамаглал: М.Уранцэцэг Амбер Террелийг гурав дахь үед боож ялна

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг бүсгүй шүү
Зорьсон зорилгодоо үнэнч байх ийм л сайхан байгаа юмдааа
HAIR HUREM UNEHEEEER MUNDAG EMEGTEI SHVVVV
Tomoooos tom amjilt husiii
Зоримог хүчтэй эмэгтэй шүү таньд илүү том амжилтыг хүсий
ГАЙХАЛТАЙ ЮМААА
baharhal min vzvvvleed ogoorei daraagiin udaa ch gsn
Demjij bgaaa shvvv
ҮЗҮҮЛЭЭЭД ӨГӨӨРЭЙ ЧИ ЧАДНАААААА АМЖИЛТ