Сурталчилгаа

ХААН Банкны цалинтай дадлагажигч: Ангийнхантай байгаа юм шиг л санагдсан

Оюутнууд зуныхаа амралтаар ажиллаж, сургалтын төлбөр, хувцасныхаа мөнгийг олдог. Гэхдээ тэд суралцаж буй мэргэжлээсээ ондоо салбарт ажиллах нь олонтаа. Өөрсдийн суралцаж буй мэргэжлээрээ цалинтай ажиллаж, туршлага хуримтлуулах боломжийг томоохон компаниуд олгодгийн нэг нь ХААН Банк.

Тус банк “Мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг гурван сарын турш хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрт бүртгүүлсэн 300 гаруй оюутан, сурагчаас 26 нь шалгарч, зуны гурван сарын хугацаанд ХААН Банкны 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн томоохон багийн нэг хэсэг болж дадлагажин, зорьсон зорилгоо биелүүлж, туршлага хуримтлуулан, ирээдүйд ажиллах салбартайгаа биечлэн танилцлаа. Хөтөлбөрийн оролцогч залуус сэтгэгдлээ ийнхүү хуваалцаж байна.


Энхбатын Түмэнбаяр

93-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

-Би зургаадугаар ангиасаа код бичиж сурсан. Интернэтээс харж байгаад л сурчихсан гэх үү дээ. IT-ийн чиглэлийн хүн болно гэж боддог. Ээж маань ч тэр нь ирээдүйтэй гэдэг. Тэр утгаараа томоохонд компанид ажиллаж үзвэл ямар бол гэх сониуч зандаа хөтлөгдөн ХААН Банкны хөтөлбөрт бүртгүүлсэн. Гэхдээ яг тэнцчихнэ гэж бодоогүй. Зөвхөн оюутнуудын дунд зарлагдсан хөтөлбөр байсан юм. Тэнцээд, дотор нь орж ажиллаад үнэхээр гайхсан. Яаж ийм олон хүн хоорондоо зохицож ажиллаад байгааг юм бол гэж. Хувь хүний ажлын гүйцэтгэл нь сайн байвал ямар ч салбарт нь ажиллаж болох юм билээ. Тэр нь их таалагдсан.


Гансүхийн Ган-Эрдэнэ

МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан

-“Зун болох гэж байна. Ажил хайя даа” гэж бодоод фэйсбүүкийн эвент хэсэг рүү ороод, ХААН Банкнаас цалинтай дадлагажих хөтөлбөр зарласныг олж мэдсэн. Очиж, анкетаа бөглөөд, дараа нь тэнцсэн гэдэг мэдээ сонсоод үнэхээр их баярлаж байлаа.

Хамт олны уур амьсгал нь маш гоё. Ангийнхантай байгаа юм шиг л санагдсан.


Нандингэрэлийн Энхдөлгөөн

ХААН Банканд ажиллах урилга авсан шинэ төгсөгч

-ОХУ-д төслийн менежерээр суралцаж байгаад дипломоо бичих гээд өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орондоо ирсэн. ХААН Банкнаас зарласан хөтөлбөрийн мэдээллийг тэр үед олж хараад, бүртгүүлсэн юм.

Дипломоо бичихийн хажуугаар, банканд гурван сар цалинтай дадлага хийгээд цаашид, ажиллах урилга авлаа. Ингээд Одоо үндсэн ажилтан нь болж байна.

Банк намайг чиглүүлж, амьдралд минь нэгэн шинэ хаалга нээж өгч байгаад үнэхээр их баяртай байна. Дөрөвдүгээр сард эх орондоо ирэх шийдвэр гаргасандаа ч их баярлаж байна. Хэрэв ирж амжаагүй бол энэ хөтөлбөрт оролцож чадахгүй байх байлаа.

Халуун дулаан орчин бүрдүүлж чаддаг, бие биедээ тусалж, дэмждэг хамт олны нэг хэсэг нь болж буйдаа талархаж байна.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 17, 2022 12:39

Муу банк ! 2-т та нар гадаадад гарв�##� наадуулын чинь өгч буй ц�##�инг хэд дахин нуг�##�на. Ядаж магистр хийхээр гар. Тэгээд оюутан байхдаа технолгийн компанид бага ц�##�интай нь хамаагүй ор. Ороод тухайн компаниа яаж ажилладгийг маш сайн сурч мэдэж авахаар төгсөнгүүт чинь шууд чамайг жинхэнээр авна гэхдээ жинхэнэ өндөр ц�##�ингаар авчихна. Ажил хайж явах шаардлагагүй. Өрсөлдөөнгүй ингээд л зүгээр з�##�гуулаад ороод явчихдаг. Хөгжилтэй орон зах зээл том. Өрсөлдөх ч шаардлагагүй. Зарим компани бүр ажлын ярилцлага ч авахгүй зүгээр нэг нүүрээ харж үзээд та�##�агдв�##� шууд араас чинь гуйна. 3. анги манги гэж жоохон хүүхэд шиг юм ярихаа боль. Хэл мэдэхгүй ч англи хэл чинь сайн бол европт ажиллах бүрэн боломжтой. Ганц технологи , АИТИ биш, байг�##�ийн ухаан, математикийн чиглэлийнхэн шууд мэргэжлээрээ тэндээ ажилд орж чадв�##� 4 жилийн дараа иргэншил авч болно, Эсвэл хугацаагүй визтэй. Тэр бүү хэл төрийн �##�банд нь ч орж ажиллаж болдог. Гол нь тэндхийн диплом хэрэгтэй. Хамгийн амар орох арга нь бак�##�вртай бол тэнд магистр хийх хэрэгтэй. Төгсөхөө хүлээлгүй шууд технологийн компанид ажил хайх хэрэгтэй. Манай монгол шиг биш тул зөндөө олдоно. Ажлын баярны шаардлага нь өндөр чадахгүй мэт санагдсан ч уулзаад үзэх л хэрэгтэй. Учир нь оюутан байхад мэдэхгүй чадахгүй байж болох учир компани руу шургаж авахын тулд оюутан үеэ ашиглана. Угаасаа тэнд бүх с�##�бар тэгдэг. Ажилд өрсөлдөөнгүй орох хамгийн амар арга энэ. Нэг газраа ороод туршлагатай болонгуут хүний нөөцүүд ута�####�ад амар заяаг чинь үзүүлэхгүй. Илүү мөнгө амлаад. Учир нь чи тэдний нүдэнд тушрлагатай мэргэжилтэн болж харагдана. Ц�##�ин нь манайхтай зүйрлэхгүй. Монголын хамгийн их үйлчлүүлэгчтэй банк ч та нарт үйлдвэрийн болосвролгүй ажилтны ц�##�инг ч гүйцэхгүй ц�##�ин өгнө. Гэхдээ голоод яах вэ? Ажлын гараагаа эхэлж буй тул. Зарим сургууль төлбөргүй байдаг, зөвхөн амьжиргааныхаа мөнгийг л олох хэрэгтэй.Хөгжилтэй орон тул амжиргааны хамгийн бага зард�##� ч өндөр байна гэж тооцоолох хэрэгтэй. Мэдээлэл хайв�##� бүгд онлаин байгаа. Бүр огт хэлгүй х�##�ьт англи хэлтэй хүмүүсийг хүртэл зүүн өмнөд азиас авчирч ажиллуулж байлээ. С�##�барын онцлог нь з�##�уу нас тул з�##�уу насаа маш хурдан зөв ашиглах хэрэгтэй. Би яагаад үүнийг зөвлөөд байна гэвэл эхний хүн өөрөө 6-р ангиасаа бие даан нетээс сурсан гэдгийг үнэллээ. Учир нь би 7 -9 настай хүүхдэд заах гээд өөрсдөө сонирхолгүй тул болохгүй байна.

Зочин
Зочин
9 сар 17, 2022 12:43
Reply to  Зочин

Дадлага хийж, эсвэл оюутан хичээлийн хажуугаар ажиллах гэсэн зарчмаар мэргэжлийнхээ чиглэлийн ажилд орвол ямар ч өрсөлдөөнгүй, ярилцлагагүй дарга эсвэл хүний нөөц гуйгаад л шууд ороод явдаг онцлогтой. Учир нь төгсөх үед чи дотор нь байсан тул гаднаас орж ирэх хүнээс илүүтэй тэр компани яаж ажилладаг мэдлэгтэй болсон байх тул.

Холбоотой мэдээ

Back to top button