УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг ӨНӨӨДӨР өргөн барилаа

Өнөөдөр /2022.09.29/ Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Одоогоос зургаа хоногийн өмнө буюу есдүгээр сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд бид Их тэнгэрт хуралдаж ирэх оны төсвөө хэлэлцэж, ерөнхийдөө боосон гэж хэлж болно. Үүнээс нэг хоногийн өмнө /2022.09.22/ буюу Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байдаг.

Намрын чуулганы эхэнд хэлэлцэх хамгийн чухал асуудал бол 2023 оны төсөв. Эл төсөв хэрхэн батлагдах нь анхаарал татаж байна.

Хөшигний ар дахь төсвийн мэдээлэлд:

  • Нэгт: Хөдөө орон нутагт шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, харин эсрэгээрээ хотын төсвийг тултал нэмэхээр тохирсон. Учир нь 2022 онд 420 тэрбумыг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Эл мөнгийг дахиад ч нэг их наяд хүргэж өсгөж, хотод тулгамдаад буй асуудлуудыг шийдэхээр тохиролцсон байна. Мэдээж үүнд нь орон нутгийн гишүүд тун ч дургүй байгаа гэх.
  • Хоёрт: “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулах ёстой хэмээцгээжээ. Өөрөөр хэлбэл эдийн засаг нэгэнт хүндэрч, юмны үнэ өссөн энэ үед орон нутаг руу чиглэсэн боомт, үйлдвэржилт рүүгээ анхаарлаа хандуулаад ирэхэд аяндаа гэрэл тусна гэдэг байдлаар эерүүлжээ.

Албан мэдээлэлд:

  • Нэгт: Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
  • Хоёрт: Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;
  • Гуравт: Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;
  • Дөрөвт: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;
  • Тавд: Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button