Тайлбар нэхье: "Анод"-ын дампуурлын цаана эрүүдэн шүүлт, гүйцэтгэх ажиллагаа явагдсан уу
"Анод" банкны үүсгэн байгуулагчид лайв хийж, одоогоос 14 жилийн өмнөх үйл явдлыг сөхөх болов. Хачирхам сонин зүйлс ч дуулдана. Лайв бичлэгээр үүсэж буй ерөнхий дүр зураг нь, тухайн үед төртэй үзэлцээд дийлэлгүй хорих ял эдэлж, эрүүдэн шүүлгэж явсан улс өдгөө ил гараад, болсон түүхийг зоригтой өгүүлж буй гэлтэй. Гэвчиг "Анод" банканд орсон хяналт шалгалт, тэдэнд өгсөн ял шийтгэлийн шүүхийн шийдвэр, үндэслэлүүд нь одоо ч байгаа. Иймд нягтлах, нэг тийш болгох шаардлага үүсэв.
Шүүхийн шийдвэр: Банкаа дампуурахад хүргэж, хорих ял эдэлсэн нь
"Анод" банкны Гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз нар найм, ТУЗ-ийн гишүүн Н.Даваад зургаан жилийн хорих ял оноосон байдаг. 2009 оны Өршөөлийн тухай хуулиар тус бүрийнх нь ял гурван жилээр багассан. Ингэхдээ тэднийг банкны хууль тогтоомж зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын хөрөнгийг шунахайн сэдлээр завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцжээ. Н.Давааг 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ банкнаасаа нэг тэрбум төгрөг завшсан, Д.Энхтөр нь "Интерпэй" компанийн түрээсэнд банкнаасаа мөн мөнгө завшин төлсөн зэрэг нь тогтоогдсон гэдэг.
Ер нь 2008 оны дэлхийн эдийн замгийн хямралын үеэр дампуурсан "Анод"-ыг үүсгэн байгуулсан эзэд нь өөрсдөө "тонох" маягаар дампууруулсан гэсэн дүгнэлт тухайн үедээ гарч байлаа. Харин өнөөдөр, ялаа эдэлж дууссан Д.Энхтөр, Н.Даваа нар нь процессыг арай өөрөөр тайлбарлах гэж хичээж байна.
"Н.Энхбаяр Ерөнхийлөгч биднийг "Барын зулзагыг бага дээр нь" гэж ярьж байлаа"
"Би бүхэл бүтэн системтэй, төртэй үзэлцэж байсан. Үнэхээр дийлээгүй. Үзэлцэхээр л барьж хорьдог. Сүүлдээ Э.Гүр-Аранз "Даваа, болиоч ээ. Амьдармаар байна ш дээ" гэж дуу алдсан"
"Биднийг бодоод байхад бүр хүнд дэглэмтэй, гянданд хорьж байсан юм билээ. Зодуулах энэ тэр бол аймаар биш. Амьсгал боогдуулах л жинхэнэ аймаар. Үнэхээр эрүүдэн шүүлгэсэн шүү"
"Тухайн үеийн ЦЕГ, Монголбанк, УЕПГ, ХЗДХЯ, Засгийн газар тэр чигтээ бидний эсрэг хөдөлсөн, гүйцэтгэх ажиллагаа явуулсан"
"Монголбанк нэхэмжлэл гаргангуут шүүх шууд биелүүлдэг байсан. Ийм байдлаар төр өөрсдөө биднийг тоносон"
"Хэрэв бид УИХ-ын гишүүдтэй, улстөрчидтэй найз байсан бол банкаа авч үлдэх байсан. Холбоо, сүлбээ байгаагүй учраас л ийм байдалд хүрсэн. Банкаа заръя гээд байвчиг заруулаагүй шүү дээ".
2019 оны ярилцлага: Банк дампуурахад бидний хариуцлагагүй байдал нөлөөлсөн
"Анод" банкны Гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр 2019 онд өгсөн ярилцлагадаа "2008, 2009 онд банк байтугай улс дампуурч байлаа. Олон нөхцөл байдал нөлөөлсөн. Үүнд бидний өөрсдийн хариуцлагагүй байдал голчлон нөлөөлсөн гэж хэлнэ" хэмээжээ.
Харин ТУЗ-ийн гишүүн Н.Даваа 2014 онд өгсөн ярилцлагадаа "Д.Энхтөрийг эргээд ирлээ. Хорих ангийн мал маллаж байна. Тухайн үед Оюу толгойн төсөл хөдлөх болж, алтны асуудал их хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Бид Оюу толгойн Канадуудад өгөхгүй гэж үзсэн, Канадын л хэдэн Еврей нар шүү дээ. Энэ эсэргүүцэлтэй тулгарсан. 2008 онд Монголын бүх л банк амаргүй байсан. Гэвч улс төрд хань хамааралтай учраас Голомт, ХХБ тэсээд л гарсан. Хэрэв бид С.Баяртай найз байсан бол тэсэх л байлаа" гэж ярьсан байна.
2008 оны их хямралын үеэр системийн банкнууд хүнд нөхцөлд орж байсан нь үнэн. Харин "Анод" ам.долларын ханшийг барих хэмжээнд нэлээд хүчирхэгжсэн байсан банк байснаа дампуурахад хүрсэн нь гэнэтхэн ил болж, "Yahoo Messenger"-ээр иргэд рүү "Анод дампуурах гэж байгаа шүү. Мөнгөө татаж аваарай" гэсэн мессеж ирж эхэлсэн гэдэг.
Тухайн үед Д.Энхтөр нарын зүгээс Ерөнхий сайд С.Баярт хандан "Засгийн газрын тэргүүний хувьд та арга хэмжээ авахгүй бол салбар дампуурах нь" гэж захидал бичиж байсан. Үүнийх нь дараа тэднийг хорьсон ч гэдэг.
Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Цензургүй яриа" нэвтрүүлгийнхээ үеэр С.Баяраас асуухад тэрбээр ус балган, барьж тавьсан биеийн хэлэмж үзүүлээд "Улс орны хөгжлийн тухай олон сэдэв байхад, өөр юм ярья л даа" гэж байв.
Тайлбар хийцгээе: Тэдний эрх зөрчигдсөн үү
Мэдээж хяналт шалгалт, шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд бий. Гэхдээ "Говь" компанийн хувьчлал, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж байсан эл үес хоригдож, банкаа алдаж явсан "гавал" толгойтнууд өнөө цагт ийм зүйлс ярьж гарч ирсэн нь яах ч аргагүй анхаарал татна.
Тэдний ярианд нэр холбогдож буй:
- "Найз, нөхөд"-ийнхөө банкийг хамгаалж үлдсэн, өөрсдөд нь хатуурхсан гэх Ерөнхий сайд асан С.Баяр
- 2006 оноос "Анод"-ыг зориуд активгүй болгох үйл ажиллагааг идэвхийлэн зохион байгуулсан гэх Монголбанк, түүний Ерөнхийлөгч асан О.Чулуунбат
- Зориудаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, "Анод"-ыг дээрэмдэхэд оролцсон гэх ЦЕГ, түүний дарга асан Д.Сандаг-Очир
- Эрүүдэн шүүлгэж, төрийн эсрэг тэмцэх бүрдээ барьж, хориулж байсан гэх нөхцөл байдалд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж
- Шүүхийн шийдвэр гаргалтад эрх ашгийн шалтгаанаар нөлөөлж байсан гэх Улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг нар өдгөө тодорхой тайлбар, байр суурь илэрхийлэх нь зүйтэй.
Зүгээр л цаг үе дагасан хөөс, бас нэгэн "лайвчин"-гууд гэж тэднийг харах уу. Эсвэл болсон явдлыг арай эерүү цагт тайлбарлахаар оролдож буй шүгэл үлээгчид үү. Хэрэв тухайн үед дарагдаад өнгөрсөн зарим хэрэг явдлыг учиг өнөөдөр хөврөх бол үүнд хүний эрх, банк санхүүгийн салбарын том асуудлууд сөхөгдөнө. Иймд нухацтай хандах нь чухал болов уу.
Манай редакц иргэний индэр болох энэ чиглэлд цаашид мэдээлэл хүлээн авах хэлбэрээр ажиллах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд Хуулиар дарамт�##�ж Зохиомлоор зохион байгуул�##�ттай Дарамт�##�ж Эрүүдэн шүүж *Рекетелэж* бусдын Хөрөнгийг дээрэмддэг
Бүлэглэлийн нэгээхэн том Гэмт хэрэг бол энэ Анод банкны дампуур�##� юм шиг байгаан,,,,,,,,
Энэ Нямдорж бол Монголын томоохон луйвар хулгай дээрэмд байнг холбогдож байдаг эрүүгийн гэмт хэрэгтэн я�##�тачгүй мөн бололтой.
ЕРӨӨСӨӨ САНЖИЙН БАЯР, НАХИУ ЧУЛУУНБАТ ГЭХ МЭТ ХУЛГАЙЧИД БОЛ МОНГОЛЫН ТӨРД УЧИРСАН ЯР ТЭМБҮҮ ШҮҮДЭЭ
Тиймээ үнэн.Дээр нь тэр Намбарын зомби гэж нэг үлгэрт гардаг эмгэн шулам шиг новшийн тарьсан гай тасрахгзй.
МАНАН МАНДТУ ГАЙ
Өөрсдөө тоночоод �##�баар банкыг дампууруулж эздийг нь ялтан болгосон
Нямдорж Баяр 2 луу шидэж буй том акц захи�##�агч нь Женко болж харагдах юм. Эрүүдэн шүүлт хийдэг байсан нь үнэн гэж харв�##� генер�##�уудын өшөө ав�##�т суруга
Энэ тухай ярьхад Баяр бол баас шээс нь гоожих гэж байнлээдээ учирыг нь сайн мэднэ гэсэн үгдээ Женког яагаад холбох вэ хар овоохой болооюуу
Одоо энэ Нямдоржийг маш сайн ш�##�гах ёстой юм байна бас Баярыг ш�##�га хэрэг хэзээч хуйчрахгүй шүү хохрогч нар нь бүгд амьд сэрүүн байна
Тийм шүү.үүнийг ш�##�гах л үнэн мөнийг тогтоох л хэрэгтэй.Үнэхээр ийм явд�##� болсон гэхэд арай чдээ.хүн амьны хэрэг хийтлээ улаан цайм зүйл хийж дээрэмдсэн бна лээ.Төрийн төлөө биш эрх баригчид өөрсдийнхөө төлөө тийм аймшигтайгаар улайрч гүйцэтгэх ажилгаа гадэг зүйлийг явуулж .ард түмэнд тайлбар өгөх нь зүйд нийцнэ.учир нь захи�##�агч нар бүгд бгаа.
Өөрсдөө банкаа тонож дампуурчихаад одоо ингэж маяглахгүй ээ. Тухайн үеийн хян�##�т ш�##�г�##�тын тайлан, уулз�##�т хурлын протоколуудыг Монголбанк ил болгох хэрэгтэй.
Монгол банкны ерөнхийлөгч Ховдын Пүрэвдорж дээрэмдсэн гэж энхтөр хэлсэн юун чулуунбат бэ
Казакстанаас хямд үнээр шатахуун оруулж ирсэн нь Оросуудад та�##�агдаагүй бололтой. Тэгээд Монголын төрд байсан өөрсдийн гар хөл болох этгээдүүдэд туша�##� өгч "барын зулзгыг" даруулсан байх гэсэн сэжиг төрж бн. Эсвэл угаасаа МАН-ын орлогын гол эх үүсвэр нь шатахууны наймаа учраас онцгой анхаар�##� тавьсан байж бас магадгүй.
Хаанаасаа энд оросууд ороод ирэв ээ?, заримдаа хэтэрхий болгох юмаа,
ugiin dampuuruulsn n unen bh zewl avsan tomchuudad ashigtai bsan bh
Энэ Сандаг-Очир гэдэг этгээд бол ихээхэн хувийн сонирхолтой, ашигтай юм байв�##� юунаас ч буцахгүй нөхөр байгаа юм шүү. Энд томоохон үүрэг гүйцэтгэсэн байхаас �######�ашгүй, өөдгүй л хүн дээ.
Сандагочир оодгуй хун гэдэг нь унэн байх, гэмгуй царайлсан естой нэг Омхий баас моноосоо мон доо
Яахаараа дандаа ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭЭРЭМДЭЖ, ТОНОЖ, БУЛААЖ АВЧ БАДАГ ЮМ БЭ? ЭНЭ НИЙГЭМД МӨНГӨТЭЙ ХҮН БАЙЖ БОЛДДОГГҮЙ НИЙГЭМ ҮҮ
Энэ үеэс л хуулийн гажууд�##� үүсэж дээ дахин задлаж үзэх хэрэгтэй хэрэг хуучрахгүй
Шударга ёс гэж байгаа бол одоо төр засаг ажиллах байлгүй дээ
хүн буудаж 200,000 ам.доллар, хуурамч чекээр 800,000 ам.доллар ЭНЭ ГЭМТ ХЭРЭГ биш үү..... авсан эзэн нь байсаар байхад БАРЬЖ ЧАДДАГгүй цагдаа хууль прокурор гээд ..... Энэ чинь жинхэнэ мафи УУУ
АНОД банкны Тухайн бичих ЗОРИГТОЙ сайт нь EGUUR.MNюм байна бусад нь хаачив
Монголын цагдаа прокурор яг ингэж зохимол юм хийдэг энэндээ бүүр гаршчихсан. Хүнийг яаж ч хэлмэгдүүлж чадна хэргийг яаж л бол яаж өөрчилдөг хүмүүс. Эртнээсээ улбаатай юм бн. Би ч гэсэн нэг илрээгүй хэргийн эзэн болон хохирч яваа хүн бн шүү
үнэнийг хэлсэн шүгэл үлээгчид мөнөөс мөн
суруга монголын дээрмийг хууль зүйн сайд нь ярьж бгаатай анодын хэрэг яг ижил
Монгол хүмүүс их муу хүмүүс хатуу т�##�даа зэрлэг каптилазм гэдгийг жинхэнэ хэрэгжүүлсэн хүмүүс
Банкны хөрөнгө, хадг�##�амж эзэмшигчдийн мөнгөөр панз хийж эргэлдүүлж байгаад л дампууруулсан ш дээ. Нам хүртэл байгуулж тоглоцгоосон. Монголбанкны хян�##�т, ш�##�г�##�тын тайлан архивт байж л байгаа
Sanaataigaar xelmegduulsen gedegt itgej bna, bankiig ni xamgaalagchiig ni buudaj deeremdsen tuhai ter ued medeegeer garch bsniig sanah bna.
Za uguidee, het undur huutei hadgalamj tataad, terniigee Lombard shig undur huugeer zeeleed, zeeliin chanar n jil ireh tutam muudaad l dampuursan. Bank dotorh hadgalamj zeeliin horshoo l baishanshdee. Odoo iim alia yum yarihaa bolih heregtei
Баяр сайд хавчиганааад бүр юу ч хэлж чадахгүй гөлөлзөөд байсан. Баяр дээрэмдсэн нь үнэн юм байна лээ муу новш. Одоо тэгээд энхийн цагаан тагтаа шиг юм яриад явдаг. Анодын Даваа гэдэг хүн үнэн ярьж байгаа нь илэрхий байна лээ
С.Баяр зан�##�тайгаар дампууруулсан даа тэрээр Анодыг дампууруулна гэж 2008 оны эхээр ярьж байсныг сонсож явлаа
Anod banknii gemt hergiig dahin shalgah ni zub.bvhel buten sistem ajillajee.haramsmaar bn.
Нямдорж Баяр ЭД НАР дээрэмдээд ЖАСТ ын Батхүүд ЛИЗЭНЗҮҮДИЙГ НЬ аваад өгцийн бишүү тэгээд одоо хүртэл Нямдорж Батхүүг хамга�##�а�##� шоронд хийгүй арг�##�аад бга юмдаа