МАН-ынхан АН-д өгсөн сайдын суудлын тохирооноосоо буцах уу

Сүүлийн үед Төрийн ордон дотроос МАН-ын дарга нарын хэлсэн үг хоорондоо зөрчилдөх болов.
Нэг дэхь нь: Төр нь бизнес эрхэлж болно, болохгүй гэх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын үг.
Хоёр дахь нь: Ардчилсан намынхныг засагт оруулна, оруулахгүй гэх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын үг.
Сүүлийн зөрчилдөөний хувьд УИХ-ын намрын чуулганы нээлтийн өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээсээ тэс өөр байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, "Ардчилсан намынхан сайдын суудал өгөх асуудал яригдаагүй. Засгийн эрхийг манай нам дангаараа барина" гэх утгатай үг цухалзуулсан.
Уг нь Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намынхныг танхимдаа оруулж ирж, эв эеийн Засгийн газар байгуулна гэдгээ намын ах нартаа тасхийтэл хэлж байсан удаатай.
ҮХНӨ-д өөрсдийн үүргээ гүйцэтгэж, танхимын бүтэц өөрчлөгдөхийн өмнөхөн бүлгээ цэгцэнд нь оруулаад авсан АН-д хоёр сайд оногдохоор тодорхой болоод байв. Н.Ганибал, Ц.Тувааны нэр хамгийн боломжит хувилбараар яригдсан. Мөн боомтын асуудал хариуцсан сайдаа Л.Оюун-Эрдэнэ томилоогүй хэвээр байгаа юм. С.Одонтуяа нэрлэгдсэн ч мөн л намжсан.
Гэхдээ Ардчилсан намынхан бүлгийн түвшинд ойлголцож, хуралдаж, сайдаа эв найрамдалтайгаар хувааж авч чадаагүйгээс энэ боломжоо алдсан гэдэг. Боломж тэднээс алсарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэг хэдэн хүмүүсийг байх байранд байлгаад нэг шийдвэрт хүрээч
Эд нараас илүү улс төрд минь шийдвэрлэх асууд�##� зөндөө байхад энэ төөрчихсөн төлөгнүүд шиг �##�бан туша�##� намын төлөө үхсэн юмнуудыг болохгүй бол бүр намаар нь байхгүй болгоо ч
harahaas durgui hureeed bhiiin ene hediiig ochigdor bas yagaad bsn be namaa shineeer baiguulaad bsnuu
ed nart saidiin suudal ugj yadag yum demii
Туваан дээр
МАН-ын засагт АН-аас сайд болно гэдэг бол намаасаа урвасан гэсэн үг шүү.Сайдад дуртай гишүүдээ АН-аас хөөх хэрэгтэй.
МАН дангаараа тер барина гээд зарлачихсан, Ялтан Эрдэнээ л тохирсон байх