"Голомт" болон ХААН банк энэ онд IPO гаргахаар Монголбанкнаас зөвшөөрөл авчээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2022.10.06/чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Нэр бүхий банкнууд IPO /хувьцаа/ гаргах, компанийн хэлбэрт шилжих энэ асуудал ямар шатандаа яваа вэ?" гэж асуулаа.
Уг асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Одоогоор Төрийн банк IPO зарлаад, амжилттай явж байна. Энэ ондоо багтаан IPO гаргахад бэлэн байна гэж Голомт банк, ХААН банк Монголбанкнаас зөвшөөрөл авсан. Эцсийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгоно. Энэ ондоо багтаагаад гаргах байх гэж найдаж байна. Хас банк, Худалдаа хөгжлийн банк хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна. Төв банкны зүгээс хөрөнгийн бирж дээр байгаа өдөр тутмынх нь гүйлгээний тэнцвэртэй байдал, хөрөнгө босгож байгаа байдал зэргийг харгалзаад зөвшөөрлөө бол өгнө. Хөрөнгө оруулагчдын худалдаж авахтай зэрэгцээд байхгүйгээр ирэх ондоо энэ хоёр банк IPO гаргавал илүү зохистой байх" хэмээн хариулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.