У.Хүрэлсүх: "Чингис хаан" музейг богино хугацаанд чанарын өндөр түвшинд бүтээж чадлаа

"Чингис хаан" музей өнөөдөр /2022.10.11/ нээлтээ хийлээ. Үүх түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах нэгэн томоохон бүтээн байгуулалт ийн "Чингис хаан"-ы нэрээр нээгдэж байна. Нээлтийг төрийн тэргүүний хэмжээнд хүндэтгэн зохион байгуулж, есөн хөлт цагаан туг тахин, ёсоллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэллээ.
Тэрбээр "Энэ жил Монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа тунхаглан бадраасан Эзэн Богд Чингис хаан мэндэлсний түүхт 860 жилийн тэгш сайхан ой энэ жил тохиож байна. Их Эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй, дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлоон байгуулахад онцгой гавьяа байгуулсан агуу их хаана юм.
Эзэн хаан түүний залгамжлагчид Евроазид зөрчил тэмцэлдээнийг зогсоож, Монголын их амар амгаланг цогцлоосон. Түүний түүхэн үйл хэргийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч Ерөнхий Ассамблей хүлээн зөвшөөрч, тогтоол гаргасныг та бид санаж байгаа.
Их хүмүүн хэмээн олон улсын түүхч, судлаачид онцлон ярьж, тэмдэглэсээр ирсэн билээ.
Ийм учраас Монгол төрийн тэргүүн зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, билиг сургаалийг эрхэмлэн дээдлэхийг уриалсан билээ.
"Чингис хаан" музейг олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай юм. Эл музейг богино хугацаанд чанарын өндөр түвшинд бүтээж чадлаа.
Монголын түүхэнд тодоор бичигдэх энэ музейн бүтээн байгуулалтад гар бие оролцож, сэтгэл зүтгэлтэй ажилласан бүх хүмүүст ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе.
Их хаадын суу алдрыг дэлхий дахинаа цуурайтуулж байхыг хүсэн ерөөе. Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болсон "Чингис хаан" музейн өндөр их үүдийг албан ёсоор нээж байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ерөнхийлөгч сайхан харагдаж байна монгол улс минь их Чингэсийн ерөөлөөр өөдлөн дээдлэх болтугай
Пял новш вэ суганы үс чинь сайн 7
Үзэх шинэ музей нээгдсэнд баяртай байна, заав�##� очиж үзнээ, гаднаас ирсэн зочдод үзүүлэх үзвэр Улаанбаатарт ховор байдаг, ядаж Зайсан толгой дээрээс хотоо харуулья гэхээр өндөр барилгууд нь х�##�хлаад юу ч харагдахгүй болсон байсан. Баяр хүргэе. Харин шүүмжлэлтэй хандахад дээр нь байрлуулсан 5 ширхэг сүлдээ тэгш хэмтэй байрлуулж болоогүй юм байхдаа, эсвэл тийм ёс жаягтай юм болов уу, ойлгосонгүй.
Та нар хийдэггүй юм хийсэн үү. Худ�##�чууд та нарын ажил г дээ. Төрийн мөнгийг замбараа захгүй үрчээл. Баахан сайлтай төрөөн данхар болгочоод битг й хуц
Муу л�##�арын луйварчид түүх та нарыг шүүнэ