Нийгмийн

Улсын хэмжээнд 107 мянган тонн багтаамж бүхий зоорь дутагдалтай байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ намар улсын хэмжээнд 360 мянган тонн төмс, хүнсний ногоо хурааж авах урьдчилсан тоон мэдээллийг гаргажээ. Үүнээс 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо хурааж авах юм байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 7337 ширхэг зоорь байгаа юм. Нийт зоорийн багтаамж 253 мянган тонн ажээ. Улсын хэмжээнд 107 мянган тонны багтаамж бүхий зоорийн дутагдалтай байна.

Манай улс төмсний дотоод хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг хангадаг. Зоорины хүрэлцээ хангалтгүй нь хавар ногооны үнэ огцом өсөх, хомсдол үүсэх эрсдэлийг дагуулсаар байгаа ажээ.

Н.Анужин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муу л байна даа

Back to top button