Нийгмийн
Баянгол дүүрэгт траншейнаас нэр, хаяг тодорхойгүй цогцос олдлоо

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны дулааны шугамын худгаас цогцос олджээ.
Тодруулбал, цогцос байна гэх дуудлагыг аравдугаар сарын 12-ны өдрийн 14:32 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:45 цагт очсон байна. Ингээд нэр, хаяг тодорхойгүй, 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 3.5 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 30 минут ажиллан гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
огцорсон Сарангэрэл үнэн үг хэлжээ.УБ бүртгэлгүй маш олон айл өрх иргэн б.на ш.Яана д.
энэ нь МАН сонгуульд ялах үндэс б.жээ.