НИЙГЭМ

МУИС-ийн захирлаар түр томилогдоод буй Д.Бадарч гэж хэн бэ

Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилсон байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалд дурдсанаар түүнийг энэ сарын 11-ний өдрөөс Д.Бадарчийг уг албан тушаалд томилсон юм. Ингэхдээ МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах хүртэл ажиллуулах ажээ. Энэ албан тушаалд ирэхээсээ өмнө ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд лабораторийн эрхлэгч хийж байв.

Д.Бадарч гэж хэн бэ

 “ЮНЕСКО-гийн Бадарч” нэрээр алдаршсан тэрбээр дээд боловсролын салбарт 25 жил ажилласан нэгэн. Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаснаар Ардын багш цолоор энэ оны дөрөвдүгээр сард шагнуулсан.

Тэрбээр боловсролын салбарт орчин үеийн стратегийг боловсруулж, кредит системд шилжүүлэн, сургалтын агуулга, менежментийн шинэчэлэлийг хийжээ. Системийн сэтгэлгээ номоо 2004 онд хэвлүүлсэн нь эрдэмтэн судлаач, эдийн засагчдын гарын авлага болсон юм.

НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн ажээ. ЮНЕСКО-д 15 жил удирдах албан тушаалд ажиллахдаа Армен, Молдав, Азербайжан зэрэг улсад боловсрол, соёлын шинэчлэл хийсэн байна.

Мөн 30 гаруй улс орны сургалтын туршлагыг нэгтгэж, Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтжээ.

Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор, Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадын их сургуулиудад зочин профессороор уригдаж ажилласан.

ЮНЕСКО-оос Армен, Азербайжан, Беларус, Молдав, ОХУ, Узбекстан улсад суугаа суурин төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн Москва болон Ташкент хот дахь ЮНЕСКО-гийн төвийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Хотын захиргаанд хүү нь томоохон даргын туша�##� хашдаг юм.

Ганган
Ганган

МУИС-д энэ 70 настай зөнөг өвгөнөөс өөр з�##�уучууд олдоогүй юм байх даа ? Одоо Нямка-г Хуулийн сургуулийн захирлаар түр тавьчих хэрэгтэй. Цэцийн Чинбат гэж бас нэг өвгөн бна. МАН-ын Гэрэлт ирээдүй нар нь юм даа.

иргэн
иргэн

Энэ ямар шун�##� нь барагддаггүй хөгшин бэ? МУИС-ын хамт олон үүнийг яав ч хүлээн авахгүй. З�##�уусыг жийж ингэж явахаасаа ичээсэй билээ. Тэтгэвэр аваад давхар ц�##�ин иддэг бас нэг амьсгаа нэмэгдэж байна даа. Энх амг�##�ан сайд буруу шийд гаргажээ.

Өвгөн
Өвгөн

Энхамг�##�ан өөрөө их но той хүн шүдэ..дандаа буруу шиидвэр гаргана..

Зочин
Зочин

Тэнэг өвгөн

Холбоотой мэдээ

Back to top button