ХОМ-ийн инфографик: "Өргөө" амаржих газрын захирлаар томилогдсон Ц.Батболд гэж хэн бэ

Нийслэлийн нэгдүгээр төрөх буюу "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд хоёр хоног өнгөрч байна.
Түүний оронд Ц.Батболдыг томилох шийдвэр өчигдөр гарсан. Тэрбээр 2016 оноос хойш "Амгалан" амаржих газрын захирлаар ажиллаж байгаа бөгөөд 25 жил эх барих, эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байгаа аж. Ц.Батболд ирэх даваа гарагт ажлаа хүлээн авна.
"Өргөө" амаржих газрын даргын албан тушаалд томилогдоод буй түүний 2017-2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2017 онд хувийн орлогоо есөн сая 800 мянган төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Түүнээс хойш орлого нь жилд зургаан сая, есөн сая зэргээр нэмэгдэж, 2021 ны байдлаар нийт 21 сая төгрөгөөр өссөн байна.

Харин гэр бүлийнх нь орлого таван жилийн өмнө 16 сая төгрөг байсан бол мөн л өссөн үзүүлэлтийг зааж, даруй 50 хувиар нэмэгджээ.

Ц.Батболдын эзэмшилд 2017-2020 оны хооронд 293-296 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц байсан бол сүүлийн хоёр жилд орон сууц нь нэг болон өөрчлөгдөж, үнэлгээ нь 227 сая болсон байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тээврийн хэрэгслээ ийн мэдүүлжээ.

Тэрбээр хоёр сая найман зуун мянгаар үнэлэгдэх хоёр адуутай.

Дотоодын хадгаламж нь 2020 онд 45 сая төгрөг байсан бол хоёр сая таван зуун мянган төгрөг болж буурчээ.

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу "Өргөө" амаржих газрын захирлаар түр томилогдоод буй Ц.Батболд 66 сая төгрөгийн зээлтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajliiin amjilt husiii
Bodit amidraltai Hun bn sain zutgehed ene hemjeend l bn Mongolian gaigui ger bul.Turuus tursun hulgaichuudiin derged yu ch alga da ih saihan shunalgui eh ursiin tuluu zutgeh negent bolov uu gej bodloo
Энэ хүний буруу гэж юу байхав ажлын амжилт хүсий
мундаг эмчдээ амжилт хүсэп. өргөө амаржихын хамт олотоо гар нийлж сайхан ажиллах байх. удирдах ажил хийж бсан хүн арай өөр бх блгүй
Олон жил ажилласан туршлагатай эмч хүн бна. Амжилт
Цагдаа эмгэн хүсэлтээрээ явсан дээрээ.тэр хэлж ярьж буй үгнь яг шорон дотор бгаа юм шиг сэжиг хүрмээр энэ янзаар цагдаад ажиллаж байхдаа хэчнээн хүн цус нөжтэй нь хутгаж хэлмэгдүүлсэн болоо.бэлтгэл цолыг нь хураа.цолны нэр хүндийг давхар унаг�##�аа шүү дээ.
Чин сэтгэлээсээ иргэн бүрт хүрч ажлаарай
Нөгөө тоон дотор үсэг цохиж яавна гэдэг шиг наад эмнэлэгт чинь нэг цагдаа шург�##�сан гэсэн тэрийгээ яахын бол
БАТБОЛДОО НӨХӨРСӨГ ЗӨВЛӨЛГӨӨ ӨГЬЕ ЦАГДААГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨӨРИЙХ НЬ ХЭЛСНЭЭР ХУЛГАЙЧ ЯРИАГААР ЯРЬЯА ГЭЭД ЦУС НӨЖ ЯРЬСАН ХУТГА ШӨВӨГ ЯРЬСАН ЭНЭ БУЗАР ДАРАНГУЙЛАГЧ АВГАЙГ ХӨӨ �######�УУЛ ЧАМД ГАЙ БОЛНО ШҮҮ НААД ЛАЛАР ЧИНЬ ЦУСАНД ДУРТАЙ ХҮНИЙ ЦУС УУЖ ДУР ТАВЬДАГ АВГАЙ БАЙНА ШҮҮ
Энэ эмнэлэгт нэг хүн шиг хүн дарга болчоосой хоёрын хоёр хүний амь нас хариуцдаг газар шүүдээ хамгийн гол нь сэтгэлтэй чадвартай байх
амаглан амаржих газар гэдэг чинь хуучинаар 3-р төрх газар. мөнгөгүй бол хөдөлдөггүй ,эх үр 2 үхэж байхад ч тоодоггүй гэсэн.1-р төрөх газарыг минь юу л болгох болдоо.
ЭНХЦЭЦЭГ ГЭДЭГ ЭМЧИЙНХЭЭ ЗӨВ БУРУУГ ТОГТООДОГГҮЙ ЮМ УУ??? ИЙМ ТҮРГЭН ШУУРХАЙ ШИЙДЭЖ БАЙХЫГ БОДХОД НОО БН УУ
Батболд эмч хөдөө орон нутгаас ажлын гараагаа эхэлж яг мэргэжлээрээ дагнан ажилласан жинхэнэ мэргэжлийн хүн шүү! Амжилт хүсье!
Батболд хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй,Эхнэр нь ажиллуулдаг.
Эхнэр нь ааш муутай шдээ
АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬE. ХУВИЙН БИЗНEСГҮЙ БОЛЖ БАЙНА.