Нярайн амьсгалын аппаратыг таван аймагт өгчээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 21 аймаг, зарим сумдад нийт 255.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулжээ.
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор Дархан, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 36.9 сая төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг нярайн амьсгалын аппаратыг хүлээлгэж өгсөн байна.
Мөн осол их гардаг цэгүүд буюу яаралтай тусламжийн жишиг цэгүүдэд нийт 156.4 сая төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг иж бүрдлийг гардуулжээ. Учир нь сүүлийн 10 жилийн хугацаанд нийт нас баралтын 16.9 хувийг осол, гэмтэл, гаднын шалтгаант нас баралт эзэлж буйтай холбоотой юм байна.
ДЭМБ-аас хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид пульсоксиметр, яаралтай тусламжийн тэргэнцэр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хяналтын монитор зэрэг 14 тоног, төхөөрмж багтжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.