II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
II ээлжийг цэрэг татлагыг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна.
Энэ хугацаанд 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох бөгөөд цэрэг татлагын байранд ирэхдээ:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлагыг Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль
Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд зохион байгуулна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.