Соёлтой үйлчлүүлье: Музей үзэхдээ үзмэрт гар хүрч болохгүй

Музей үзэж буй иргэдийн гаргадаг хэд хэдэн алдаа бий. Ямар ч улсын музейд дараах зөвлөгөөг дагаж, үйлчлүүлэх ёстой ажээ.
- Музейн үзмэрийн танхим дахь ил үзмэрт гар хүрч болохгүй
Ил үзмэрүүдэд хэзээ ч гар хүрч болохгүй. Музейн үзмэр гэдэг урт хугацаанд хадгалагдахын хэрээр үнэтэй байдгаас гадна эмзэг байдаг тул хэн нэгэн хуруугаараа хүрч үзэх нь зохисгүй үйлдэл. Муугаар бодоход хэн нэгэн хүн музейн үзмэрт гар хүрснээс болж үзмэр гэмтвэл төлж барахгүй их өрөнд орох юм.
- Танхимд шингэн зүйл болон идэх зүйл авч орохыг хориглодог
Музей үзэхдээ уух болон идэх зүйл авч орж болохгүй. Гоо зүйн таашаал өгөх, мэдлэг соёлыг түгээх зориулалттай байгууламж тул хэн нэгний идэж, уух зүйлийн үлдэгдлээс болж үзмэрт хохирол үүсэх эрсдэлтэй. Ямар ч нөхцөлд үзмэр, эд өлгийн зүйлсийг хүнсээс тусгаарладаг. Музей үзэхээс өмнө эсвэл үзсэний дараа л хоол хүнсээ хэрэглээрэй.
- Сургуулийн сурагч болон бага насны хүүхэд дагуулж яваа бол хараа хяналттай байх
Хэнд ч саад болохгүйгээр танин мэдэхүйн ертөнцөөр аялах нь музейд үйлчлүүлэх нэг соёл. Бага насны хүүхдэд бүхий л зүйл сонирхлыг нь өдөөдөг тул музейн үзмэрт хүрэхээс гадна үзмэрийн танхимд шуугилдаж явах нь бий. Энэ нь бусад үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулдаг. Тиймээс хүүхдүүдэд бага наснаас нь музейгээр үйлчлүүлэх cоёлд сургах хэрэгтэй юм.
- Музейзд зураг дарахыг хориглосон бол зураг дарж болохгүй
Музейн үзмэр нь улсын үнэт өв, эрдэнэсийн сан билээ. Зураг дарах хориотой хэсэгт нууцаар ч атугай зураг дарах нь бүдүүлэг хийгээд соёлгүй үйлдэл юм. Зарим тохиолдолд музейд зураг дарахын тулд мөнгө төлдөг гэдгийг санаарай. Тиймээс зураг дарахыг хүсвэл музейн тайлбарлагчаас эхэлж лавлах хэрэгтэй юм. Хэрэв эсэргүүцвэл утас, камераа халааслаад музейгээ тайлбарлуулж үзээрэй.
- Цаг баримтлах
Музей үзэхэд цаг нэлээдгүй зарцуулдаг. Тиймээс музей хаахаас 2-3 цагийн өмнө тасалбар түгээх цэгүүд хаадаг билээ. Ингэснээр музейн барилгын хаах цагаас өмнө сүүлийн үйлчлүүлэгч танхимаар үйлчлүүлж дуусдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yoo tenegteed hvreed b.ga bish bizde hvmvvs