ЭДИЙН ЗАСАГ

Хөгжлийн банкнаас зээл авч, зориулалт бусаар зарцуулсан “Зэст-Өндөр”-ийн өрийн үлдэгдэл 12.3 тэрбумд хүрчээ

Хөгжлийн банканд нэгдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 10-ны байдлаар 769 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байгаа. Үүнд 14 зээл бүрэн төлөгдсөн онцлогтой байгаа юм. Нөгөө талд огт зээлийн эргэн төлөлт хийхгүй байсаар буй компаниудыг ч нэрлэж болно.

Жишээлбэл, “Зэст-Өндөр” ХХК 2018 онд Хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Үүнээс хойш тус банкнаас нийт 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зээлийн гэрээний хүрээнд авчээ. Гэвч эргэн төлөлт хийгээгүйгээс шалтгаалан 2022.09.30-ны байдлаар 12.3 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болсон байна.

ШҮҮХИЙН ПРОЦЕСС: “Зэст-Өндөр” ХХК нь Дорнод аймгийн Халх гол суманд, Ширэн овоо төмрийн хүдрийн ордод ил уурхай байгуулах төсөл хэрэгжүүлэхээр уг 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Гэвч чанаргүй зээлийн ангилалд орж, 2020.06.16-нд Хөгжлийн банк тус компанийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. Шүүхийн шийдвэрээр “Зэст-Өндөр” ХХК нь 12.2 тэрбум төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Давж заалдсан ч Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.

Анхаарал татмаар нь, “Зэст-Өндөр” ХХК нь Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулжээ. Тодруулбал, автомашин худалдан авах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зэрэг ажилд зарцуулахдаа "Заг" ХХК компанийн данс руу мөнгөө шилжүүлсэн байгаа юм.

"Заг" ХХК нь "Зэст-Өндөр"-ийн хамгийн их хувьцааг эзэмшдэг. Мөн 2018 онд, Хөгжлийн банкнаас зээл авч байх үест Б.Нэмэхбаатар Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан бол өдгөө өөрийн хүү Н.Эрдэмбаярт шилжүүлжээ. Одоогоор "Зэст-Өндөр" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь ийн Н.Эрдэмбаяр болоод буй. Гэвч зээлийн эргэн төлөлтийн асуудлаар дуудан уулзах хүсэлт тавьдаг ч ирдэггүй байна.

Мөн энэ зургадугаар сард Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт хандсаны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилагаа явагдахад, барьцаа хөрөнгөд бүртгэсэн үл хөдлөх хөрөнгө нь өөр иргэний нэр дээр шилжсэн бөгөөд 2017 онд худалдаж авсан гэх тайлбар өгчээ.

Одоогоор Хөгжлийн банкнаас хамгийн өндөр дүн бүхий чанаргүй зээлтэй хувийн хэвшлүүдийн жагсаалтад “Зэст-Өндөр” ХХК 10-т жагсаж байна. Нэгдүгээр сарын 20-ны байдлаар өрийн үлдэгдэл нь 11.8 тэрбум төгрөг байсан бол есдүгээр сарын 30-нд эргэн төлөлт хийгээгүй тул хүүгийн үлдэгдэлтэйгээ нийлэн 12.3 тэрбум болж өсөөд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

барьцаа хөрөнгөнөөс төлбөр гаргуулна худ�##�даж авсан эрсдэлээ үүрч компаниас нэхнэ тэгэхээр зүгээр шидвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуул наана чинь з�##�илан яваад байна

зочин
зочин

хулгайч нар ард нь байгаа

Зочин
Зочин

Төр төмөр нударгаа харуулдаа.Бөөн луйвар явагдсан бнашдээ.Төр засагийг илт басамжилсан бна даа

Холбоотой мэдээ

Back to top button