Нийгмийн

Ж.Сүхбаатар: Унадаг дугуйг эрхэмлэж, нийтийн тээврээ шүтвэл зорчигч зонхилсон хоттой болж чадна

“Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцжээ. Мөн олон нийтийн төлөөллөөр “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд оролцсон байна.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Автозамын нэгдүгээр эгнээг бүтэн чөлөөлж, хяналтдаа авах шаардлагатай. Зам, гүүр барих нь дэд бүтцийн ажил юм. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Агаарын бохирдол, түгжрэлийн улмаас нийслэлд оршин сууж буй 1.6 сая хүн адилхан зовж байна. Улаанбаатар хот жолооч зонхилсон хот болсон. Жолоочоос зорчигч зонхилсон хот болох ёстой. Явган зорчигчоо дээдэлж, унадаг дугуйгаа эрхэмлэдэг, нийтийн тээврийн үйлчилгээг шүтдэг байвал бид зорчигч зонхилсон хоттой болж чадна. Замын хөдөлгөөний ухаалаг системийн ажлыг эрчимжүүлж, энэ жилийн сүүлээр, ирэх оны эхээр энэ ажлыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Нийслэлийн зарим бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч компани нь урьдчилгаа авалгүй өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлжээ. Тэгэхээр төсөв багасвал бүтээн байгуулалтын ажлууд зогсох юм. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хотын төсвийг жил бүр 420 тэрбумаас бууруулахгүй байх Засгийн газрын. Тогтол гарсан. Цаашид хөрөнгийн бусад эх үүсвэрийн боломжийг босгохоор ажиллаж байна” гэлээ.

“Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд “Дэлхийн олон хотууд машинд зориулсан шийдэл гаргаснаар алдсанаа ойлгож, хурдны зам, гүүрээ нурааж, өргөн замаа нарийсгасан жишээ олон. Улмаар явган зорчигчийн замаа нэмж, амрах, зугаалах боломжтой газруудыг байгуулснаар түгжрэл нь буурсан байдаг. Манай улс ч машинд зориулсан шийдлээ багасгаж, машинаасаа бууж, тухтай алхахад зориулсан ажлуудыг хийвэл түгжрэлийг бууруулж чадна” хэмээн саналаа хуваалцав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өвөл хүйтэнд дугуй унаад явж байх уу? Өмхий м�##�нуудаа.Тархи,толгой чинь энэнээс илүү сэтгэж чадахгүй бол ажлаа өгөөд �######�аач..

Зочин
Зочин

А.лнаасаа дор

Tumur
Tumur

iim zamd undag dugui unuulj hun amaa horogduulah gee yu? hu said hunii mergen uhaan munduu!

Холбоотой мэдээ

Back to top button