Top StoriesТойм, анализЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализ

Хэрэгжээгүй хэмнэлтийн бодлого буюу ойрын үед иргэдийн үзэх "өвдөлтүүд"

2023 оны төсөв дөнгөж УИХ-аар хэлэлцэгдэж, сайн муу нь хараахан илрээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг л шагшин магтаж байгаа. Шударга зоригтой ганц нэг нь л "Логикийн хувьд ажиллаж байгаа нь хохирч, арчаагүй нь хожих төсөв болсон" гэж дуугарч буй. Тэгвэл энэ жилийн төсөв хэмнэлтийн гэдэг нэрэндээ яг нийцэж байна уу, ард иргэдэд ирэх "өвдөлт"-ийг намжаах, үнийн өсөлтөөс ирэх цохилтыг зөөллөх тал дээр ямар арга хэмжээ авсан бэ гээд асуувал нийт зарлагаас нэг их наяд төгрөг хассан гэхээс өөр тодорхой хариулт алга байна.

Гэтэл хэмнэлт, таналт хоёр зөрүүтэй ойлголт. Иргэд хэмнэлт гэдгийг улсын төсвөөс үргүй зардлуудыг хасаж, хэмнэсэн мөнгөө татвар бууруулах замаар иргэдэд тэгш хүртээх гэж ойлгож байгаа бөгөөд өнгрсөн зун болсон хоёр ч даацтай жагсаалын гол шаардлага энэ байсан. Харин эрх баригчид 2022 оны төсвийн алдагдал болох 2.4 их наяд төгрөгийг аль болохоор их хасах тухай ярьж байгаад бараг хасаагүй бол 2023 оны төсөвт улс төрчдийн "мөнгө идэх" шалгарсан арга болох он дамжиж "царцсан" барилгуудал мөнгө хуваарилсан. Үр ашгийн хувьд царцсан барилгад мөнгө хуваарилснаас шинээр барилга эхлээд шууд дуусгасан бол дээр байсан.

Ер нь хэмнэлтийн бодлого гэдэг нэр томьёо ч одоо Монголд хэрэгтэй байгаа арга хэмжээ, бодлогод тохирохгүй.

Хэмнэлтийн бодлого гэдэг нь төсвийн хөрөнгө оруулалтыг багасгахаас гадна татвар хураамж нэмж, халамж тэтгэврийг багасгахыг хэлдэг. Эдийн засгийн хямрал, өрийн дарамт зэрэг хүнд нөхцөл байдлын үед ихэвчлэн хэрэгжүүлдэг ч үр дүнтэй эсэх нь одоог хүртэл маргаантай байдаг эд.

Лав л 2007, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хэмнэлтийн бодлого барьсан улс орнууд сайн үр дүн гаргаагүй, сонгосон арга нь буруу байсан гэдгийг одоо бүгд хүлээн зөвшөөрдөг.

Гол нь эдийн засаг хямралтай ААН болон хувь хүмүүс “бүсээ чангалж” байхад зэрэгцээд засгийн газрын зардлыг танах нь эдийн засгаас маш том хэмжээний эрэлтийг хасаж, эдийн засгийн өсөлтийг сааруулсан байна.

Европын бараг бүх улс энэ туршлагыг одоо болтол мэдэрч байгаа. Тиймээс хямралыг хөрөнгө оруулалтаар зодож, бүтээн байгууллт өрнүүлж давах нь илүү орчин үеийн, үр дүнтэй шийдэл.

Ер нь улс орнууд угтан буй эдийн засгийн таагүй байдлаас зайлсхийхийн тулд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлдэг ч үр дүн алаг цоог байдгийг дараах жишээ харуулж байна.

РУМЫН

1950, 1960-аад онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэж явсан Румын улс эдийн засгийн өсөлтөө хэвээр хадгалахын тулд 1970-аад онд их хэмжээний зээл авсан байдаг. Энэ өрөө дарахын тулд 1981 оноос хэмнэлтийн бодлого хэрэгжүүлснээрээ өмнөх ололт амжилтаа баллаад хаясан түүхтэй. Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн жилүүдэд Румыний үйлдвэрлэл буурч, өрсөлдөх чадвар суларч, нийт румынчүүдийн амьжиргааны түвшинг дордуулсан байдаг. 1989 онд болсон төрийн эргэлт, Румыний коммунист намын сүйрлийг авчралцсан гэдэгтэй бүгд санал нийлдэг юм.

БНХАУ

ХКН 1979 онд угтан буй хоол хүнсний хомсдлоос сэргийлэх зорилгоор “Нэг өрх-нэг хүүхдийн бодлого”-ыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Намын удирдлагуудын төлөвлөснөөр энэ бодлого нь Хятадын эдийн засгийн амбицын нэг хэсэг болох учиртай байв. Гэр бүлийг зөвхөн нэг хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг, зөрчвөл санхүүгийн болоод эрүүгийн чанга хатуу хариуцлага хүлээлгэх заалт бүхий энэ хууль энэ цагаас хойш 26 жилийн турш хэрэгжжээ.

Үр дүнд нь хүүхэд хэтрүүлсний төлбөр болох хоёр их наяд юань буюу 206 тэрбум фунт стерлинг улсын орлого болсон ч БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлснээр, 26 жилийн хугацаанд 350 сая жирэмслэлтийг хүчээр зогсоосон байна.

Энэ нь жилд 13 сая, цагт 1500 үр хөндөлт явагддаг байсан гэсэн үг юм. Төр хүсээд байсан өлсгөлөнгөөсөө сэргийлж, 206 тэрбум фунт олж чадсан ч 1 эмэгтэйд 1.16 эрэгтэй ноогдож байгаа, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, “бяцхан ханхүү” нарын бэрхшээл гээд одоо нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг сольж авчээ. Өр зээл төлөх, хямралаас зайлсхийх гээд шалтгаан нь ямар ч байсан төсвийн зардлыг хасахаас илүү оновчтой болгох нь зөв гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээг хасах нь тийм оновчтой арга биш аж.

Төрөөс захиалсан ажил, үйлчилгээг гүйцэтгэх замаар маш олон ААН, иргэд хоолтойгоо залгахыг мартаж болохгүй. Ер нь төр ажил, үйлчилгээ худалдаж авах нь буруу биш, харин дундаас нь сул мөнгө халаасалдаг түшмэдүүд, тендер аваад цааш нь дамжуулж дундаас нь мөнгө “унагадаг” “цүнхний” гэгдэх компаниуд л төсвийн жинхэнэ үргүй зардал байгаа юм. Хэмнэвэл тэднийг л хэмнэх учиртай.

Хямралын үед ажилгүйчүүдийн эгнээг тэлэх нь хүнлэг бус бөгөөд орон тоог цомхотгох бус, өндөр албан тушаалтны хангамжийг хасах гэдэг ч юм уу арга хэрэглэх нь хүн чанартай алхам болно.

Мөн ажлын байр нэмэгдүүлэх ажилд хөрөнгө мөнгө харамлах хэрэггүй. 2007 онд эхэлсэн хямралаас авсан шархаа одоо болтол эдгээж чадаагүй Европ хэмнэлтийн бодлого барьсан. Харин АНУ эсрэгээрээ бүтээн байгуулалт өрнүүлж, ажлын байр бий болгосноороо харьцангуй хурдан давсан гэж үздэг.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахтай холбоотой их бүтээн байгуулалт эхэлж таарсан нь уг нь бидний хувьд аз. Гэтэл олигтой ажил хийсэнгүй.

Хөдөө аж ахуйн салбарт бага хүүтэй зээл олгож байгаа нь эзнээ олж байвал сайхан боломж мөн. Одоо бүгдээрээ "Бүх хэрэгцээгээ дотоодоосоо хангана" гэсэн амбицтайгаар зоригтой ажиллаад л байх хэрэгтэй байна. "Тусгаар тогтносон улс мөнгөн тэмдэгтээрээ гачигддаггүй" гэдэг үг бий. Онолын маш олон боломж байдаг. Валютын нөөц бүрдүүлэхдээ ам.доллароос гадна юань, рубльд ач холбогдол өгөх, алт зэрэг цөвүүн цагт ач холбогдолтой салбарт онцгой анхаарах бол хийх ёстой наад захын ажил юм. Дайн хурдан дуусаасай, гэхдээ дуусахгүй удвал сөргөлдөгч талуудад юу хэрэгтэй болох вэ, бид юуг нь хангах боломжтой вэ, наана нь аль салбараа хөгжүүлчихвэл боломж гарах вэ гэдэг санаа ч явж л байх учиртай. Үнэгүйдсэн хонины нэхийг дээл болгох гэх мэтээр санаа оноогоо уралдуулж баймаар байна.

ЭРСДЭЛ

"Эдийн засгийн хүндрэл одоо дөнгөж танилцуулгаа хийж байна" гэж зарим эдийн засагч хэлж байгаа нь үндэстэй. Ойрын үед иргэдэд эдийн засгийн хувьд "өвдөлт" өгөх нэг биш, нэлээд хэдэн цохилт хүлээж байна. Эдгээр нь:

  • Инфляцийн хүлээлт /Оны инфляцийн ихэнх нь урд байгаа гэж эдийн засагчид ярьж байгаа/
  • Цахилгааны үнэ чөлөөлөлт /Н.Тавинбэх сайд байхдаа урьдчилаад зарласан. Бүрэн чөлөөлөхгүй ч үнэ өсөх нь тодорхой/
  • Усны үнэ нэмэгдэх /"Мянганы сорилтын сан"-гийн өмнө хүлээсэн үүрэг/ эдгээр болно.

Иргэдийн нэгэнт хүлээсэн үүрэг учир ипотекийн зээлийн эргэн төлөлт эхлэхийг үүнд оруулсангүй. Дээр дурдсан дөрвөн цохилтыг зөөллөх нь ирэх оны төсвийн гол зорилго байх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:01

Сайн тойм уншлаа

Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:07

ДЭЛХИЙ ДАЯРАААРАА Л ХЯМРАЛТАЙ БАЙГАА АЖ ҮҮНИЙГ ХАРИН ХЭРХЭН ДАВЖ ГАРАХ ВЭ ГЭДЭГ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ НЬ ӨӨР БАЙГААД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ

Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:07

хятадууд ч яах уу нарийн аргатай хүмүүс �##�ь хэдийний муу санаагаа сөвгөлчихсөн сууж байгаа биз. Манайх юугаа бодож суугаа юм болдоо

Зочин
Зочин
10 сар 19, 2022 09:08

Эдийн засаг хүндэрч улмаар өвчинөө дийлэхээ болих энэ цаг үе нэг л нартай өдөр дуусах болтугай

Зочин
Зочин
10 сар 19, 2022 10:28

Ерөөсөө энэ шүүү дээ ерөнхийдөө илтгэхэд

Зочин
Зочин
10 сар 19, 2022 10:29

ИХ уншууртай бодит нийгэм дээр болж буй асуудлуудыг тоймлон хүргэжээ. Энэ асуудлуудын шийдэл нь юу болдоо харж л суухаас бидэнд өөр хийж чадаад байх �##�га даа

Зочин
Зочин
10 сар 19, 2022 10:31

Хөдөө аж ахуйн с�##�барт бага хүүтэй зээл олгож байгаа нь үнэхээр дотооддоо бүх юмаа үйлдвэрлэж болох том суурь юм. Маш зөв бид чадахгүйгээс чадах хүртэлээ дотоооддоо бүх зүйлээ үйлдвэрлэдэг цаашлаад гадагш нь импортлодог болох хэрэгтэй

окэе
окэе
10 сар 21, 2022 15:20

танайх ч часхийлгэжээ. нөгөө дээд хэд чинь танайхаас одоо айх биш хүндэлж харилцахаар бичдэг болцийн бишүү

Холбоотой мэдээ

Back to top button