Газрын ховор металлыг ашиглах чиглэлээр БНСУ-тай хамтарч ажиллана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Бүгд найрамдах Солонгос улсаас суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа.
Сайд Ж.Ганбаатар Газрын ховор металлын судалгааны төвийг байгуулах чиглэлээр Солонгос улстай хамтарч ажиллах боломжтойг илэрхийлсэн байна. Тус төв нь салбарын хэмжээнд шинэ технологи нэвтрүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспортыг нэмэх гэх мэт чухал ач холбогдолтой ажээ.
Элчин сайд Ли Ё Хун батерейн түүхий эд болох газрын ховор металлын чигүлэлд манай улстай хамтарч ажилллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн тус улсын Аж йлдвэр, худалдаа, эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци болох МИРЕКО-той хамтарсан ажлын хэсэг байгуулах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.