УЛС ТӨР

СЕХ техникийн шинэчлэлд 49.6 тэрбумыг шаардсан ч 2023 оны төсөвт тусгаагүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Сонгуулийн ерөнхий хорооны санал авч тоолох машины программыг шинэчлэх асуудал ирэх оны төсөвт туссан уу. Тэр тоног төхөөрөмж шинэчлэхгүйгээр СЕХ сонгууль зохион байгуулах үүргээ гүйцэтгэж чадах уу" хэмээн асуув.

СЕХ-ноос Төрийн байгуулалтын байнгын хороонд хандаж аравдугаар сарын 04-ний өдөр албан бичиг ирүүлжээ. СЕХ-ноос 2023 оны төсвийн төсөлд шаардлагатай техник хэрэгслийг шинэчлэх зардлыг тусган Сангийн яаманд хүргүүлсэн ч ирэх оны төсвийн төсөлд тусгаагүй байна. Сонгуулийн санал авч тоолох автоматжуулсан системийн шинэчлэл хийгдсэнээр 2024 оны УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг техникийн саатал, эрсдэл доголдолгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гээд 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг албан бичигт дурджээ.

Сангийн сайд Б.Жавхлан, "Ирэх оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй гэсэн зарчмаараа шийдсэн байгаа. СЕХ-нд шаардлагатай байгаа техник хэрэгслийн зардлыг 2024 оны төсөвт тодорхой хэмжээгээр тусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
10 сар 19, 2022 11:06

Энэ СЕХ гэж мөнгө нэхсэн байгууллага ямар учиртай юм бэ? 2023 онд ямарч сонгууль байхгүй. Тэвчих зардлаа тэвч. Харин 2024 онд хийх ажлаа эртнээс төлөвлөж байгаад төсөвт суулгаж, 2024 он гарсан даруйд худ�##�дан ав�##�таа хийнэ биз. Ер нь "хар машин" их эргэлзээтэй эд дээ. Итгэхэд хэцүү, сонгууль будлиантуулдаг байж магадгүй эд байгаа юм. Системийг хүн хийдэг учир будлиан хутгахад хүний оролцоо байхыг үгүйсгэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button