Инфографик: Монголчууд 67 сая малтай ч сүүний хэрэглээ нь дэлхийн жишгээс 71 хувиар бага

Манай улс нийт 67.34 сая толгой малтай. Монголын хүн амаас 19.52 дахин их малтай хэдий ч тэдний ашиг тусыг төдийлөн хүртэж чадахгүй байна. Үүний тод жишээ бол нэг хүнд ногдох сүүний хэрэглээ юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр бол 2021 оны байдлаар нэг хүнд ногдох сүүний хэмжээ 240.5 литр байна. Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-аас хүн жилд 180 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой хэмээн зөвлөдөг. Манай улсын хувьд нэг хүнд ногдож буй сүүний хэмжээ НҮБ-ын хэмжээнээс даруй 60 литр их байгаа юм. Энэ тооцооллоос харахад монгол хүнд ногдох сүүний хүртээмж хангалттай байна.
Харин сүүний хэрэглээний хувьд НҮБ-ын зөвлөмжөөс хэд дахин бага байдаг ажээ. Тодруулбал, монгол хүн нэг жилийн хугацаанд дунджаар 52 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Энэ нь НҮБ-ын зөвлөмжөөс 3.46 дахин бага үзүүлэлт аж.
Дэлхийн улс орнууд хүн амынхаа эрүүл мэндийг дэмжихийн тулд хоол хүнсэнд гол ач холбогдол өгдөг. Тэр тусмаа бага насны хүүхдэд өдөр бүр сүү уулгадаг жишээ олон бий. Тухайлбал, АНУ-д 1-10 насны нэг хүүхэд өдөрт 1-3 аяга сүү уудаг байна. Харин 11-18 насны хүүхэд өдөрт 4-5 аяга сүү уудаг ажээ. Харин БНХАУ дунд сургуулийн хүүхдүүдэд өдөр бүр үнэгүй сүү өгөхийг Засгийн газар нь дэмжиж ажилладаг. Энэ мэтээр хүүхдүүдийг бага наснаас нь цагаан идээгээр эрүүл мэндийг нь дэмждэг байна.
Товчхондоо бид нэг жилд хэрэглэх сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийн жишгээс даруй 71.1 хувиар доогуур үзүүлэлттэй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАРИН НЭГ НООГДОХ АВИЛГАЧИДЫН ТООГООР ЭХНИЙ 3-Д БАГТАЖ БАЙНА.
Аргагүй шдэн. М�##�ын түүхий эд, Сүү цагаан бүтээгдэхүүнээ хамгийн доод ханшаар үнэлээд байхаар яаж ашиг тусыг нь хүртэх билээ
Харамс�##�тай байгаа юм шүү. М�##�чиддаа дэмждэггүй тэдэнд урам өгдөггүй болоод л шим нь ингэж гарч байгаа юм.