УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна. Тодруулбал, тэрбээр, энэ сарын 27, 28-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ.
Айлчлалын хүрээнд: Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанд оролцох бөгөөд эрчим хүч, Орос, Хятадыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах” зэрэг асуудлаар ярилцана гэх мэдээлэл байна.
БНХАУ-ын Коммунист намын Ардын их хурал энэ өдрүүдэд хуралдаж байгаа билээ. Хуралдаанаар Ши Жиньпиний бүрэн эрхийг гурав дахь удаагаа сунгах нөхцөл байдалтай байгаа юм.
Түүний энэхүү айлчлал Өвлийн олимпийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотод олимпийн нээлтэд оролцсоноос хойших буюу цар тахлын дараах анхны айлчлал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийн хоолой ч сайн бодохгүй бол дэмий дээ. Хэний хөрөнгө байх юм,хөрөнгөө хэн хамга�##�ж аюулгүй байдлыг нь хариуцах юм. Хөрөнгөө хамга�##�ах гээд цэрэг ороод ирэх юм биш биз!! Улам л гадны хараат болоод байх юм