Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 11.5 дахин буурчээ

Манай улсын эдийн засөгт уул уурхай голлох байр суурь эзэлдэг. Нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн бүрдүүлдэг юм. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай. Тэр хэрээр гаднын хөрөнгө оруулалтын 75 хувь нь уул уурхайн салбарт ордог юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр 2500 орчим тусгай зөвшөөрөл байгаа ажээ. Энэ нь 2005 онтой харьцуулахад 2.4 дахин буурсан үзүүлэлт юм байна. Үүний ашиглалт 66.84 хувьтай байгаа юм. Харин хайгуул 33.16 хувьтай үргэлжилж байгаа аж.
Талбайн хэмжээгээр авч үзвэл 2005 онд манай улсын нутаг дэвсгэрийн 45 хувьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин өнөөдрийн байдлаар 3.9 хувийг эзэлж байгаа ажээ. Улмаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 11.5 дахин буурсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо яахав дээ худлаа нутаг ус ярьсан м�##�чид,эх орон ярьсан төрийн бусуудын шантаажийн ..буянаар. уул уурхайгүй болох байлгүй дээ.Гэтэл энэ улс хэдхэн уурхайн ачаар нүүрс зэс хүдрээс олсноороо амьдарч байгаа ш дээ