
Ам алдвал барьж болдоггүй
Агт алдвал барьж болдог гэх ардын сайхан үг бий.
Гэвч ард түмнээ төлөөлөн УИХ-ын танхимд сууж буй нэгэн эрхэм хэлсэн, ярьснаа буцаж, хээв нэг өөрийгөө өмөөрч харагдана.
Та бүхэн санаж байгаа бол тамирчин Э.Цэндбаатарын гавьяатын найр энэ оны нэгдүгээр сарын 12-нд болсон билээ. Эл найранд Архангай нутгаас сонгогдсон гишүүд болох Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар очиж, амжилтыг нь мялаан SUZUKI Jimny машин өгч буйгаа зарлаж байв. Тайзан дээр гарч зогсоод хэлж буй үг нь одоо ч дүрс бичлэгт хадгалаатай үлджээ.
Дүрс бичлэгийг үзвэл тухайн өдөр Ж.Мөнхбат гишүүн "УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн нутгийн зөвлөл, манай М.Батжаргал дарга бид бүхэн ярилцаад, дүүгийнхээ амжилтыг мялаая гэсэн. Үдээс хойш наашаа нэг хүн аваад ирж яваа. Замын цагдаагийн урд талд явж байна гэсэн. Баянзүрх дүүргээс наашаа явсан, "Бридж" группийн үүднээс. Тэгэхээр бид бүхэн дүүдээ өөрөө өөрийгөө ялж дэлхийн хүн болоорой гэсэн ерөөлийг өргөж, "Бридж" группийн оруулж ирдэг Suzuki Jimny маркийн автомашинаар мялааж байна" хэмээжээ.
Үнэхээр машин нь түгжрээд ирж яваа гэж ойлгогдохоор зүйл ярьж. Гэтэл машин нь биш эрхийн бичиг нь түгжрээд ирж явааг л тайзан дээрээс ийн хэлсэн гэж өөрсдийгөө "өмөөрчээ". Гавьяатынх нь найр болоод есөн сар өнгөрч байхад тэд хэлсэн ярьсандаа хүрээгүй л. Амласан амлалтаасаа бүр буцахаар шийдсэн бололтой. Нутгийн зөвлөлийнхний иргэдээс хандиваар цуглуулсан мөнгөөр эмнэлэгт машин авч өгнө гэх.
Энэ талаараа өчигдөр /2022.10.21/ Ж.Мөнхбат гишүүн "Бид ямар төсвийн мөнгөөр авч өгөх биш. Нутгийн зөвлөл бол иргэдээсээ хандив цуглуулж байгаад шагналыг чинь шийдвэрлэж өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл үүнээс хоёр сарын дараа янз бүрийн ярьж эхэлсэн. Бид Цэндбаатарын нэрийг барьж, PR хийнэ гэж юу байхав. Сүүлийн үед бүр ингэн барин хүнд юм өгөх албатай ч биш гэж бодож байна. Мөнгө нь бүрдвэл Архангай аймагт хэрэгтэй байгаа түргэн тусламжийн машиныг нь аваад өгчихдөг юм билүү гэж ярилцсан. Бид Э.Цэндбаатарт өргүй. Ямар залилан хийсэн биш" хэмээн ярьжээ.
Хэлсэн ярьснаасаа буцсан ийм нэгэн хүнийг боомт хариуцсан сайдаар томилно гэгдэж буй. 2023 оны төсвийн тухай хууль батлагдсаны дараа томилох чигтэй байгаа юм.
Угтаа бол иргэдээс хандив цуглуулахдаа Э.Цэндбаатарт машин авч өгнө гэж хэлчхээд түүнийгээ өөр зүйлд зарцуулах нь ёс зүйгүй үйлдэл биш гэж үү, Ж.Мөнхбат гишүүн ээ. Төрийн ордонд ард түмнийг төлөөлж сууж буй хүн худлаа ярихыг харах, хэлсэн үгнээсээ буцахыг харах ичгэвтэр байна. Өгч чадах, хийж чадах юмандаа л ам гарч байя.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
доллар ийм боллоо гээд орилоод байсан одоо таг Давхар тайлаа гээд т�##�бай дээр орилоод байсан одоо өөрөө өмсөнө гэнэ Энэ хүүд машин өгнө гээд тайзан дээр орилоод байсан одоо тэгж хэлээгүй гээд гүрийж бна
Новшийн эр юм даа...мөрөөрөө баяр хүргээд с�##�ж байхгүй хүүхэд горьдоцгоод...
Архангайхан арай гайгүй хүнээ л сонгоо биз дээ ! Бусад нь бол ер нь горьгүй юмнууд байх нь дээ !
МАН ч улаан цагаандаа гарч дээ. Хулгайч луйварчид нь нүдэн дээр л даам гараад энэ ариун явд�##� уу
Болоогүй ээ наад худ�##�ч чинь Баатарбилэгтэй хавсаадаж ХБ- с хулгай хийсэн байгаа. Бас болоогүй хөлчүүрсэн үедээ эхнэрээ зодож хүчирхийлэл үйлдэж нүдний булай болж байсаныг бүгд л мэднэ Гүйээ одоо ийм этгээд сайд болох хэрэг үү ?
Энэ нэг авгай хүүхдээ зоддог нөхөр төр барилцана гэж юу бхав дээ Архангайн эргүүнүүд энэ ацыг сонгож л бдаг Зүгээр л х�##�амцуу үедээ шүлэгээ унша�##� явж бв�##� таарна
Худ�##�ч хүн сайдад тэнцэхгүй.больж үз.бүү хүн доромжил хуультай шүү.овоо з�##�уу байхдаа гэж бодсон чинь урам хугарлаа.24 он гэж зүүдэлхэж хэрэггүй.яруу найрагл�##�аараа хөө.
За энэ дунд хуруу ч хэрэггүй дээ.
Худ�##�ч УИХ - н гишүүн. Худлаа хэлж байхаар дуугай л байхгүй дээ.
ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАРСАН БАЙНА ЦЭНДБААТАР ЧАГТАГТАЙ НҮДЭЛДЭЭД МӨНГӨӨ АВЧ ЧАДААГҮЙ ЗОДООНД ОДТОЙ МӨНГӨНД АЗГҮЙ ШААРАН ЮМАА.
Шинэчагтага нь мөнгөө өгөлгүй луу унжчихсан юм уу?
Монголчууд нээрээ өөдгүй л дээ !
Найранд очоод машин өгнө гэж амлаж л байдаг.Цаад хүн нь итгэж л байдаг.Угтаа бүгд хулхи болсон шүү дээ! Гавьяат цол авлаа” гээд найр хийгээд ч ямар хэрэгтэй юм бэ? Харин тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасных нь төлөөх шагн�##�ыг ханг�##�ттай өгч байх хэрэгтэй! Тэгвэл ийм хэл ам тат�##�сан яриа, гавьяатын найр энэ тэр гэх ш�##� дэмий шоу хийх шаардлагагүй болно!!!
Hamgiin erhem hun boloh ehneree zodoj bga hund yos zui bh u. Ene zergiin hudlaa yarih bol yu ch bish. Arai donguur yum songohgui de.
Нүдний булай.
ан аас баярцогт ман аас мөнхбат гэж хэлсэн үгэнд итгэх хэрэггүй 2 жулдрай байгаа юм даа
Боловсролгүй бүдүүлэг гишүүн нэртэй.
dalan hudalch geed shine shulegchtei boljee enenii gishuun gej yu bhav byh zuil hugatsaatai udahgui z##lna
МАН ЯМАР Ч ЧАДАМЖГҮЙ БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР
Бас л эвгүй гар бна шүү . Архангайнханыг сайхан хошгируулдаг юм бна даа
Мөнхбат гэж нэг эргүү дандаа худлаа хуцна хийсэн юмгүй байж сайд болох их санаатай яваа юм байна л даа горьд воо сайдад лав дэмжихгүй тохирохгүй гар шүү
Та нарын сонгосон хүн кккк