Б.Энхбаярт шалгуулах сайд нар хэн бэ
Хөгжлийн банкыг шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ажилдаа орлоо. Ж.Сүхбаатар сайдын ахалж байсан эл хороог түүнд шилжүүлж, ажиллуулах эрхийг нь зургаан сараар сунгаад өгчихсөн.
Шинэ дарга ажлаа авуутаа үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ хэмээв. Бүр "Бүх сайдуудыг гэрчээр дуудаж байцаана. Хөгжлийн банкыг шалгах Түр хороо улсын мөнгийг шамшигдуулсан, хулгайлсан сайд нарыг шалгах гэж байгаа юм. Сайд нараас царай алдаж төсөв гуйж шалгана гэж байхгүй" хэмээсэн юм.
Чухам ямар сайд нар эл жагсаалтад багтах вэ гэдэг асуулт анхаарал татах нь.
Фортуна Н.Батбаярыг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд байх үед Хөгжлийн банкны даргаар Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар томилогдон ажиллаж байв.
Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкны даргаар Б.Батбаяр, ТУЗ-ийн даргаар Б.Даажамбатомилогдон ажиллаж байв.
Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарын үед Хөгжлийн банкны даргаар Г.Амартүвшин, Н.Мөнхсүх нар ажиллаж байсан. Харин эл хоёр даргыг солигдоод эзгүй байх завсарын үед ТУЗ-ийн даргаар М.Баярмагнай ажиллаж байв.
Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байхад 2020-2021 онд Хөгжлийн банкийг Н.Мөнхсүх, 2021 оноос Н.Мандуул удирдаж, ТУЗ-ийн даргаар С.Наранцогт ирсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖДҮ гээд эхэлвэл бараг бүх сайд нар орно
Зөвөө зөв. ЭНХБАЯРТ АМЖИЛТ ХҮСЬЕ.
Enhbayart amjilt
Zuw2
ДЭМЖИЖ БАЙНА ЭНХБАЯРЫГ.
Угаасаа Сүхбаатараас юм горьдоод нэмэргүй бсн. Одоо эцсийн найдвар чи шүү Энхбаяраа сэрэмжтэй байгаарай. АМЖИЛТ ХҮСЬЕ
Ш�##�гана гэж худлаа, томилсон хүмүүс нь бүгд томчууд, захирлууд нь юу ч мэдэхгүй, томилсон хүнийхээ заавраар л ажиллана
BAYARMAGNAIG SAIN SHALGA,TSAANA BAIGAA XUMUUS N EL BOLNO.