Ши Жиньпин эрх мэдлээ чангатгаснаар Алибаба болон Тенсэнтийн хувьцааны ханш уналаа

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсад улс төрийн өөрчлөлт орсны дараа Ши Жиньпин даргын эрх мэдэл чангарсан юм. Улмаар хөрөнгө оруулагчид, хувийн пүүсүүдэд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж, Хятадын технологийн хувьцаанууд даваа гарагт уналаа.
Алибаба болон Тенсэнт байгууллагуудын хувьцаа 11, хайлтын компани “Baidu” 12, хоол хүргэлтийн фирм “Meituan” 14 хувиар тус тус буурчээ.
Ши-гийн гаргасан бодлогын алдааг технологийн салбарын өсөлтөд саад учруулах эрсдэлтэй ч эсэргүүцэх хүн бага гэдгийг Лондонгийн Кингс коллежийн Хятад болон Зүүн Азийн бизнесийн ахлах багш Шин Сун хэлжээ. Тэрбээр “Ши Жиньпиний улс төрийн бодлогын алдааг хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй нь тодорхой боллоо. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хувийн хэвшлийнхний зардлаар төрийн хэвшлийнхнийг дэмжихэд анхаарлаа хандуулсан. Үүний үр дүнд бодлогын алдаагаа засаж, залруулах магадлал бага учраас эдийн засаг туйлын бүрхэг төлөвтэй байна” гэв.
Мөн шинэ удирдлагууд нь гол төлөв намын албан тушаалтнууд бөгөөд эдийн засгийн менежментийн чиглэлээр урьд өмнө нь туршлагагүй байсан явдал хөрөнгө оруулагчдын ирээдүйд санаа зовнилыг үүсгэх нэг шалтгаан болж буйг тодотгосон юм.
Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс мэдээлэл хамгаалахаас эхлээд алгоритмыг ашиглах арга замыг зохицуулах хүртэл технологийн салбарын зохицуулалтыг чангатгасан бодлого болон Тэг ковид бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хоёр бодлого нь Хятадын технологийн томоохон компаниуд болох Тенсэнт болон Алибаба компаниудын үнэлгээг нэг тэрбум ам.долларт хүрэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: nbcnewyork.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУУ ЖЕК МАГ МААНЬ ХОРООЧООГҮЙ БАЙГАА АЛГА БОЛЧИХСОН ШҮҮ ГОМДООСОН БАЙХ ЭНЭ КОММУНИСТУУД АЙМШИГТАЙ ХҮМҮҮС ШҮҮ
Эцгийнхээ хэлмэгдэлтээс болж ядуу хоосон амьдр�##�тай байсан Ши баячуудад дургүй юм бишүү