Хөрөнгийн, Крипто зах зээлЭдийн засгийн мэдээ

Хөрөнгийн биржээр 438 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр /аравдугаар сарын 25/ 39 хувьцаат компанийн 145.12 сая төгрөгийн үнийн дүн бүхий 438.4 мянган ширхэг хувьцааг арилжаалжээ. Нийт 16 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин долоон компанийн ханш тогтвортой байжээ.

Үүнээс “Монноос” болон “Гутал” компанийн ханш 15 хувиар өссөнөөр хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Харин “Таван толгой” болон “Тандэм инвэст ББСБ” компаниудын хувьцааны ханш хамгийн их буюу 4.5-4.7 хувийн уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 18.2 мянган ширхэг нэгж эрхийг 5.74 сая төгрөгөөр, мөн хөрөнгөөр баталгаажсан 105 ширхэг үнэт цаасыг 10.5 сая төгрөгөөр арилжаалжээ.

ТОР-20 индекс 0.12 хувиар буурч, 34.3 мянган нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ нь 5.36 их наяд төгрөг боллоо..

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button